Д.Амарбаясгалан: С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Э.Одбаяр нарын сайд нар өөрсдөө орж ирж саналаа өг

С.Гандэлгэр
2024/11/01

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сайд нар оролцоо муу байгаа талаар УИХ-ын дарга мэдэгдэж, нэр бүхий сайд нарыг танхимдаа сууж, саналаа өгөхийг шаардлаа. 

Тэрбээр "Засгийн газрын гишүүд оруулж ирсэн төслийнхөө эсрэг санал өгөөд байна. С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Э.Одбаяр нар өөрсдөө танхимд орж ирж саналаа өгөхгүй байна. УИХ-ын гишүүд санал гаргах эрхтэй зөв бурууг нь мэргэжлийн байнгын хороо ажлын хэсэг дээр ярилцаад эцэслэн шийдэх ёстой. Улс орны төсөв эдийн засагт аюул учирчихвий гэдэг дээр болгоомжилж зарим нэг горимын санал гарч, дахин санал хураалт явж байгаа. УИХ-ын гишүүд огт горимын санал гаргаж болохгүй юм шиг ойлголттой байна. Энэ мэтийн жижиг улс төрөөсөө илүү улс орны бодлогын асуудал дээр анхаарлаа хандуулж, цаг гаргаж сур. 

Горимын санал гаргаж, санал хураалгалаа гэж шүүмжилж байгаа гишүүн танхимд 10 минут сууж чадахгүй байна. Орж ирж хэдэн минут суучхаад л... Нэг ч удаа дэмжсэн санал өгөхгүй. Тэгсэн мөртлөө улс төр хийгээд байх юм. Энд улс орны амьдрал, монголчуудын маргаашийн амьдралыг шийдэх гээд сууж байна гэдгээ бодох хэрэгтэй." гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна