Г.Тэмүүлэн: Эдийн засгийн өсөлтөө хангах том төслүүдээ хэрэгжүүлэх төсвийн бодлого зөв ч, цаана нь хасаж болох үргүй зардлууд байна

Т.Отгонсувд
Өчигдөр 16 цаг 20 минут

2025 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж буй.  26 их наядын төсвийг үрэлгэн, танаж болох төсөл хөтөлбөрүүд байгаа талаар УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийлж эхэллээ. Уг асуудлаар бид УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа. 

Тэрбээр  “Эдийн засгийн өсөлтөө хангах том төслүүдээ хэрэгжүүлэх төсвийн бодлого зөв ч, цаана нь хасаж болох үргүй зардлууд байна. Бидний гол санаа зовж буй зүйл бол зарлагын хэт өсөлт, төсөвийн тэлэлт юм. Үндсэндээ иргэдийн амьдрал, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй зүйл байгаа учир 2025 оны төсвийн төслийг дахин хэлэлцэх шаардлага зайлшгүй байна. Шаардлагатай засварыг оруулах шаардлагатай" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.248
    Өчигдөр

    Хувийн хэвшлүүдээрээ хийлгэж болдоггүй юм уу? Улсаа дэмжээд өгвөл болохгүй гэх газаргүй! Төр хийнэ гэдэг чинь татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулж өрөнд л оруулчих байх даа!!! Энж олон төрийн өмчийн компаниудаа Хөрөнгийн бирж дээр гаргаад хяналтанд оруулаач ээ! Ядаж хулгай хийхгүй!

    Хариулах