Улсын төсвийг хэлэлцэж буй энэ үед үндэсний хиймэл дагуулын төсөл ихээхэн анхаарал татаж буй.
Үндэсний хиймэл дагуулын төслийг хойшлуулсан гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Уг асуудлаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тайлбар хийжээ.
Тэрбээр " УИХ-аар зээлийн хэлэлцлийн талаар хэлэлцэж эхлээгүй байгаа. Үндэсний хиймэл дагуулыг хойшлуулах талаар юу ч яриагүй. Энэхүү төслийг Монгол Улсын төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй Франц Улсаас урт хугацааны зээл өгч байгаа.
Миний хувьд олон жил гацсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцаж явж байгаа. Тэгэхээр үүний ард олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа. Гэхдээ иргэдийн төлөө хийж байгаа нь хамгийн чухал. Ойрын хэдэн сар би хамгийн муу хүн болж хувирах байх. Би хэзээ ч ухарч, няцаж үзээгүй хийх ёстой ажлаа хийнэ. Төрийн ажил ингэж л явдаг.
Д.Энхтүвшин гишүүн рүү дайрсан, айлгасан зүйл байхгүй. Бүлгийн хурал дээр наад асуудлыг чинь хэлэлцчихсэн гэж хэлсэнд гомдсон юм байна. Уг хүн нь эмзэг бололтой" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.140.10.210
Зээл гэдэг чинь буцааж төлөх ёстой зүйл биш юм уу? Тэгж ойлгож ирсэн ш дээ. Надад мөнгө маш их хэрэгтэй байна. Учрал гишүүнээс авахаас.
Хариулах