УИХ-ын гишүүн Ж.Баясгалангаас 2025 оны төсвийн талаар тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан "Төсвийг бол танах ёстой, хасах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Монгол Улсад жилд 4400 иргэн хавдраар өвчилж, нас барж байна. Хавдрын эмнэлэг хүрэлцээгүй маш олон иргэн гадаад руу байраа зараад хагалгаанд явж байна. Гэтэл 2025 оны төсөв дээр эмнэлэг барих ямар ч мөнгө суулгаагүй. Тэгсэн хэрнээ сумдуудад мэдээллийн төв барина гээд байгаа. Миний хувьд 300 гаруй сумдаар явахад тэнд мэдээллийн байр хэрэггүй соёлын төв нь байгаа. Энэ мэт үргүй зардлууд маш их байна.
Засгийн газрын 14 мега төсөл хэрэгжих нь, удаан хугацаанд зогссон том төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөх нь гэж төсөв нэмэхийг дэмжсэн. Гэтэл үргүй зардал маш их байна.
Ардчилсан нам сөрөг хүчин хийх гэж сонгуульд оролцоогүй. Ялах гэж оролцсон. Тиймдээ ч хамтарсан засгийн газарт орж мөрийн хөтөлбөрүүдээ оруулсан.
УИХ-ын гишүүдийн ирцээс үүдэж олон чухал саналууд татгалзсанаар хасагдаж байна. Байнгын хорооны хурал дуусахад тавхан гишүүн сууж байх жишээтэй.
Харин энэ оны төсөвт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал сайн тусгагдсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамж гэхээсээ илүү хүртээмжийн асуудал чухал байдаг. 21 аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байр байгуулж байгаа. Тэнд сэргээн засах эмчилгээ, мэдээллээр хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ үлдээгээд эцэг эхчүүд хөгжих боломжтой" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.178.206
Өвдсөн хойно нь эмчлэх тухай ярьж байхаар өвдөхгүй байх арга замыг зааж өгөөч.....
Хариулах