Б.Баярсайхан: УИХ-ын гишүүд хувцаслах соёлд суралцмаар байна

Т.Отгонсувд
3 цаг 10 минутын өмнө

УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан БНХАУ-д айлчилж яваа гишүүдийг шүүмжлэв. 

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII Экспо-д оролцож буй. 

Энэхүү айлчлалд УИХ-ын 25 гишүүн дагалдаж яваа. Зарим гишүүдийн хувцаслалтыг УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан шүүмжилж "УИХ-ын гишүүд хувцаслах соёлд суралцах шаардлагатай байна. Хаана хэнийг төлөөлж юу хийж яваагаа ойлгохгүй улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр.
Айлчилж яваа улсаа, эх орноо боддоггүй юм гэхэд ядаж хашиж байгаа албан тушаал, өөрийгөө хүндлэх ухамсартай баймаар юм даа" гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.72.245.121
    1 цагийн өмнө

    өө бас тийм юм заах уу. Өмнө сурчихаагүй юм уу

    Хариулах