Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ хэлэлцэн өнөөдөр эцсийн хэлэлцүүлгээ хийх гэж байна. Ирэх оны төсөв нийт 35.7 их наяд төгрөгийн зарлагатай байх бөгөөд урьд урьдын онуудаас өндөр хувиар өссөн байгаа эдийн засагчид хэлж буй.
Жишээ нь 2024 оны төсвөөс /тодотголтойгоо 30.5 их наяд/ 5.2 их наядаар илүү байна. 35.7 их наядын 26 их наяд нь урсгал зардал бол хөрөнгө оруулалт, гадаад зээл, үнэт цаасны төлбөр үлдсэн хувийг эзэлж байна.
Тэгвэл АН, МАН, ХҮН-ын байгуулсан хамтарсан Засгийн газрын сайд нар хэдэн төгрөгийг ирэх онд захиран зарцуулах мэдээллийг та бүхэнд хүргэе.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 438 тэрбум
Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр 312 тэрбум
Шадар сайд С.Амарсайхан 412 тэрбум
Шадар сайд Т.Доржханд 8.5 тэрбум
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал 361 тэрбум
Сангийн сайд Б.Жавхлан 5.7 их наяд төгрөг
Зам тээврийн Б.Дэлгэрсайхан 1.6 их наяд
Боловсролын сайд П.Наранбаяр 4.59 их наяд
Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан 4.5 их наяд
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 1.8 их наяд
Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл 1.8 их наяд
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт 833 тэрбум төгрөг
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр 822 тэрбум
Соёл, спорт, залуучуудын сайд Ч.Номин 598 тэрбум
Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь 489 тэрбум
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа 337 тэрбум
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 315 тэрбум
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 275 тэрбум
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү 129 тэрбум
Аж үйлдвэр, Эрдэс баялагийн сайд Ц.Туваан 70 тэрбум
20 минутын хот, үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн 33 тэрбум
Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр 24 тэрбум
Боомтын сэргэлтийн сайд Б.Тулга 15 тэрбум төгрөг захиран зарцуулах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна