Н.Номтойбаяр: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд төсөвт хориг тавих санал тавина

Т.Отгонсувд
2024/11/08

УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр 2025 оны төсвийг танах шаардлагатай талаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Хааж боосон төсвийг хэдхэн минутын дараа батлах гэж байна. Үндэсний эвсэл анхнаасаа энэ төсвийг дэмжээгүй. Урсгал зардал 20 их наяд төгрөг байсан бол одоо 30 их наяд төгрөг болсон. 

 Д.Энхтүвшинтэй би санал нэг, түүнийг өмөөрмөөр байна. Улсын төсвийн төслийг шүүмжилсэн гишүүдийг МАН айлгах, ичээх арга хэрэглэдэг. Хэн ч биш болгодог, ганцаардуулдаг, бүр хилс хэрэгт гүтгэн шоронд оруулсан шүү дээ. . Улс орноо, ирээдүйгээ бодсондоо л ийм шаардлага тавьсан шүү дээ.

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хориг тавих санал тавина.Төсвийг энэ хэвээр баталбал инфляц өснө, өр зээл нэмэгдэнэ, гадагшаа чиглэсэн залуусын урсгал хэвээрээ байна. Бид Засгийн газрын буруутай үйл ажиллагааг засахаар оролдож байна.

126 гишүүнтэй анхны парламент Засгийн газрын харьяа агентлаг шиг л ажиллаж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна