УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа.
Санал хураалтад 71 гишүүн оролцсоноос 69 нь дэмжиж, 2 гишүүн татгалзлаа. Тодруулбал, Ч.Лодойсамбуу, С.Ганбаатарын гишүүд татгалзсан санал өглөө.
2025 оны төсөв нь 26 их наядын зарлагатай, 35.8 их наядын төгрөгийн урсгал зардалтай, 1.9 их наядын алдагдалтай байгаа аж. Төсөв батлагдсаны дараа, арванхоёрдугаар сараас өмнө төсөвт тодотгол хийх тогтоолын төслийг өнөөдөр батлаад байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна