Д.Амарбаясгалан: Монгол Улсын хөгжлийг төлөвлөж, оновчтой бодлого боловсруулахад статистик ус, агаар мэт чухал

С.Гандэлгэр
2024/11/11

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад статистикийн алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын “Үндэсний өгөгдлийн чуулган”-д өнөөдөр (2024.11.11) оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

БНМАУ-ын Анхдугаар Их Хурлын 1924 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3 дугаар тогтоолоор Дотоод явдлын яамны бүтцэд 6 хүний бүрэлдэхүүнтэй Тоо бүртгэх хэлтсийг анх байгуулсан нь орчин цагийн статистикийн албаны эхлэл болсон билээ.

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа 100 жилийн түүхтэй статистикийн алба улс орон, олон нийтийг чанартай тоон мэдээллээр хангаж, нотолгоонд суурилсан бодлого, шийдвэрийн залгамжийг тасралтгүй хадгалан, статистикийн чадавх, хөгжлөөрөө дэлхийн бусад улс орнуудтай эн зэрэгцэж буйг тодотголоо.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хурал, Засгийн газар хэр зэрэг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоо баримт дээр суурилсан, цаг үеэ олсон, олон хэмжээст судалгаатай хууль батлан гаргана, төдий чинээ иргэдийн амьдралын хэв маяг, эрэлт хэрэгцээнд нийцсэн, урт настай, чанартай хууль батлагддаг. Тиймээс Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд тогтвортой төлөвлөж, оновчтой бодлого боловсруулахад чанартай статистик ус, агаар мэт чухал ач холбогдолтой гэдгийг онцлов. Тэрбээр, дэлхийн улс орнууд их өгөгдөл, хиймэл оюун ухааныг засаглал, шийдвэр гаргалтдаа ашиглаж эхэлсэн учраас энэ хөгжлийн хурдаас манай улс хоцрох ёсгүй гэлээ. Тиймээс статистикийн албаны тогтолцоог хараат бус, технологид суурилсан, мэргэжлийн, чадварлаг болгон хөгжүүлэхэд УИХ-аас анхааран, дэмжин ажиллахаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.163.235
    Өчигдөр

    Амарбаясгалан нэх худ агаарын ариун тунхаг загварын лекц уншаад явахаар хөрсөн дээрээ бууж ажлаа хийгээч!! Тэр доогуур намын гишүүд нь гэж шуналын туламнууд улс орныг тонож дуусахгүй улам шуналтаад энд тэндгүй хил хязгаар сэтэлж боомт нээх гээд улсаар нь дүүрэн гитад орогноод байхад бла бла гээд явахын?

    Хариулах
  • 103.168.34.174
    2024/11/11

    ter baiguullagiin darga n yostoi us agaar met shunliin tulam bhd uls yaj hugjih ve ? ta nar tedgeer luivarchidaa zailuulj chadahgui amaaraa hii tavih heregguiee !

    Хариулах