"Эрэгтэй, эмэгтэй хүний ДУНДАЖ НАСЛАЛТЫГ БАГАСГАХ" Баян-Өлгий аймгийн төлөвлөгөө

С.Гандэлгэр
2024/11/13

Баян-Өлгийн аймгийн ЗДТГ-аас "Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтыг багасгах төлөвлөгөө" бүхий албан бичиг цахим сүлжээгээр цацагдаж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна.  

Тодруулбал өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Баян-Өлгий аймагт засагласан МАН-ын гишүүн, Баян-Өлгийн аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж буй Б.Мухамедын гарын үсэгтэй албан бичигт "дундаж наслалтыг багасгах" гэж заасан бөгөөд үүнийгээ бүх сумын ЗДТГ-ын дарга нарт хягласан байна. 

Аймагт бол засаг захиргааны маш том нэгж. Төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг анхан, дунд шатанд нь зөв хэрэгжүүлэхгүй бол эцэст нь иргэд хохирдог. Үүний нэг жишээ нь дээрх албан бичиг болж буй. Төрийн захиргааны дээд байгууллагуудаас тодорхой бодлого шийдвэр гардаг ч хөрсөн дээрээ хэрэгждэггүй нь энэ мэт асуудлаас болдог байж болох юм. 

Мэдээж дээрх албан бичгийн дагуу дундаж наслалтыг багасгах зорилготой байгаагүй нь ойлгомжтой. Энэ талаараа ч аймгийн ЗДТГ-аас "дундаж наслалтыг зөрүүг багасгах" арга хэмжээ байсан гэдгийг мэдэгдсэн. 

Гэвч энэ бол алдаа гаргажээ гээд зүгээр толгой илээд орхих асуудал биш юм. Энэ мэд албан бичиг гаргасан болон гарын үсэг зурсан албан тушаалтнуудын хариуцлагагүй байдлаар болж төрийн бодлого алдагдаж, үнэгүйдэж байгаа гэхэд хилсдэхгүй. Түүнчлэн иргэдийн төрдөө итгэх итгэл ч алдагдах нэг жишээ болж буй. 

Сүүлийн жилүүдэд Баян-Өлгий аймгийн, тэр дундаа МАН-ын дотоод улс төржилт хэрээс хэтэрсэн. Засаг дарга нь огцорж, албан тушаалтнууд нь шүүхээс ял сонссон байдаг. Аймгийн МАН-ын даргаа сонгохдоо хүртэл нилээдгүй хэл ам дагуулж байсан цаг саяхан.  



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.49
    2024/11/13

    Танай энэ мэдээ ч өөрөө үг үсгийн алдаа их байна.Анхаар

    Хариулах
  • 66.181.189.124
    2024/11/13

    Ажлаас нь халаа хал өөр зам үгүй

    Хариулах
  • 66.181.189.124
    2024/11/13

    Миний казак түмнийг эрт залууд нь үхүүлэх бодлогыг казак албан тушаалтан зарлаж хэрэгжүүлж байгааг юу гэж ойлгох вэ

    Хариулах
  • 103.168.34.174
    2024/11/13

    nuursnii utaand nas bagasah baitugai ert horogdoj bn , bas er , em gej zaajee , manin bol urt naslaad bh uu ? ES.mini !

    Хариулах