Н.Учрал: ТҮК нь төрийн өмчит компаниудаасаа илүү нэр хүндтэй болчихсон байна

Т.Отгонсувд
Өчигдөр 13 цаг 37 минут

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. 

 Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг түүнд үүрэг болголоо.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 44-р захирамжаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийгЗГХЭГ-ын дарга Н.Учралаар ахлуулан байгуулсан.

Ажлын хэсэг төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой тухайлбал, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, нээлттэй, ил тод байдлыг хангах, компанийн засаглалыг төлөвшүүлэх, Төрийн өмчит компани байгуулах үндэслэл, шалгуурыг тодорхой болгож, хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэх орон зайг тэлэх бодлогын хүрээнд асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг тусгахаар ажиллаж байна.

Энэ талаар Н.Учрал "Өндөр зарлагатай, хяналтгүй төсөвтэй төрийн өмчит компаниудад зохих арга хэмжээ авч, Төрийн болон орон нутгийн өмчит компаниудад зайлшгүй реформ хийх шаардлага үүссэн. Төр ямар салбарт бизнес хийхээ хувийн хэвшлийнхэнд ил тод мэдээлдэг болно. Бүх төрийн өмчит компанийг нээлттэй хувьцаат компани болгоно. Нэгтгэх шаардлагатайг нь нэгтгэнэ. Мөн төр аль салбарын бизнест оролцох, оролцохгүйгээ зарлана. Өнөөдөр ТҮК бараг ТӨК-аас нэр хүндтэй байна. ТӨК-уудад шинэчлэл хийхгүйгээр цааш явахгүй" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.248
    19 цагийн өмнө

    100% ЗӨВ. ЭНЭ ХЭЛСЭН АМАНДАА ХҮРЭЭД ЗААВАЛ ХИЙГЭЭРЭЙ!

    Хариулах