Төрийн өмчит компанийн реформ хэрэгжиж эхэллээ

Х.Есү
15 цаг 13 минутын өмнө

Манай улсад авто замын засвар, арчлалтын чиглэлээр төрийн өмчит 20 компани үйл ажиллагаа явуулж байна.

Нэг компани дунджаар 33-35 ажилтантай. Компани тус бүр дарга, удирдлагатай.Улсын хэмжээнд олон улсын чанартай 14.876км, хатуу хучилттай 7.392км автозамын арчлалт, засвар үйлчилгээг хариуцдаг.

May be an image of 1 person and text

Гэсэн хэдий ч аль аймгийн ямар замыг хэн яаж хариуцах нь тодорхойгүй явсаар, засаглалын хямралд оржээ.Ганц жишээ хэлэхэд 20 компанийн, 8 туз 72 гишүүнтэй бүтээмж сул ажилладаг хэрнээ жилд 600 гаруй сая төгрөг урамшуулалд авдаг.

Эсрэгээрээ ажлыг гардан гүйцэтгэдэг мэргэжлийн ажилтан алба хаагчдын сарын цалин 1-1.5 сая төгрөг байна. Тийм учраас Засгийн газраас төрийн өмчит компанийн реформын хүрээнд эдгээр 20 компанийг нэг удирдлага, нэгдсэн бодлоготой болгохоор “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК болгон нэгтгэх чиглэл өглөө.

May be an image of 1 person and text

Нэгтгэж нийлүүлснээр бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцсэн бүтэцтэй, нөөцийг зөв хуваарилж, менежментийг удирдана. Хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж тендерт оролцдог бус олон улс, улсын чанартай авто зам хариуцагч болно.

May be an image of 11 people, people studying and text

Ажилтан алба хаагчдын нийгмийн баталгаа, цалин нэмэгдэж гүйцэтгэл сайжирна.Урсгал зардал, засвар үйлчилгээний бүх ажлыг хувийн хэвшилд шилжүүлж 2 жилийн дотор оролцоог 70% хүргэнэ. Засаглал сайжирч, бүтээмж нэмэгдэнэ.

May be an image of 6 people and text



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.189
    13 цагийн өмнө

    Зөв Урамшуулал нэрийн хулгайг эздээр нь төлүүл

    Хариулах