Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонслоо.
Энэ үеэр гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: "Ахмадын тэтгэврийн зээл бол харгис тогтолцоо. Бүхэл бүтэн хоёр жилийн хугацаанд гар дээрээ нэг ч төгрөг авахгүй болтол нь зээл өгдөг. Энэ зөвхөн Монголд л байдаг юм байна. Түлэх түлээний мөнгөгүй, даралтны эмээ ч авч чадахгүй байгаа олон ахмадууд бий. Өөртөө зориулах багахан хэмжээний зээлийг нь нээлттэй үлдээгээд, бусдыг нь хаалттай байлгавал гэсэн бодол байна"
ГБХНХЯ-ны сайд Л.Энх-Амгалан: "Ц.Идэрбат гишүүний хэлж байгаа нь үнэн. Тэтгэвэр авагчдын 57 хувь нь доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа. Тэгснээ тэр тэтгэврээ зээлээд авчихдаг. Ахмадуудынхаа тэтгэврийг барьцаалаад машин аваад уначихдаг, сургалтын төлбөрөө төлүүлдэг, хурдан морь авчихдаг ийм угжны ишиг шиг үе байж болохгүй.
Банкууд байж болох бүх л аргаар мөнгө хүүлж байна. Одоо болох юм биш үү. Банкуудын таргалсан, ахмадуудын турсан хоёр яг тэнцэхээр байна. Бид үүн дээр дүгнэлт хийхгүй бол болохгүй. Төр энд л оролцох ёстой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна