Цахим орчинд өчигдрөөс эхлэн "2025 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавилаа" гэсэн мэдээлэл гарч эхэлсэн билээ. Хэвлэлүүд энэхүү мэдээллийг дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас лавлахад үгүйсгэсэн юм. Тэгвэл ЕТГ өнөөдөр 11.00 цагт Ёслол, хүндэтгэлийн "А" танхимд энэ асуудлаар албан ёсны мэдээлэл өгөхөөр болжээ.
Ерөнхийлөгчид төсвийн хуулийг өчигдөр өргөн барьсан. Хориг тавих, эс тавих нь түүний бүрэн эрхийн асуудал бөгөөд тав хоногийн дотор шийдэх хуулийн хугацаатай юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна