Өнөөдрийн УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх, дэгийн тухай хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Мэндсайхан төсвийн төслийг Засгийн газарт буцаах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр, УИХ өөрөө хууль зөрчиж байна. Энэ төсвийн төслийг Засгийн газарт буцаах ёстой гэж үзэж байна. Өмнөх төсвийн тухай хуулийн дэгээр хэлэлцээд явах нь зүйтэй. Одоо энэ дэгээр явбал, Засгийн газрын өргөн барьсан төслийг УИХ өөрсдөө хийж баталж байгаагаас ялгаагүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна