Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанааар Хөгжлийн банкны гэх тодотголтой 540 хавтаст хэрэг бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд өнөөдөр хэлэлцлээ.
Тус шүүх хурлаар хоёр шатны шүүхээр буруутгагдсан УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэг өмгөөлөгчийн хамт өөрийн биеэр оролцов.
Ё.Баатарбилэгийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа эрх мэдлээ ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн үзсэн байдаг.
Тодруулбал, хахууль өгч НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгт Хөгжлийн банкнаас зээл авахад нь дэмжлэг үзүүлж, хариуд нь 2017 оны 9 сарын 19-ны өдөр түүнээс 100 мянган ам.доллар буюу 246 сая төгрөгийн хахууль авсан гэм буруутайд тооцсон.
Улмаар шүүхээс түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн үзэж нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасч, 6 жилийн хорих ял оноосон юм.
Тэгвэл өнөөдрийн шүүх хурлаар түүний өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч Ё.Баатарбилэг хахууль авсан, өгснийг тодорхой гэрчилсэн гэрчүүд байхгүй, таамаг дэвшүүлсэн.
Ганц гэрч нь гэх хүн Ё.Баатарбилэгтэй хувийн таагүй харилцаатай байсан. Зээлийн хорооны гишүүд ч Ё.Баатарбилэгтэй ямар нэгэн харилцаагүй, мэдэхгүй гэдэг. Бодит нотлох баримтгүй учир хахууль авсан болон үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөх”-ийг хүслээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.218.210
Хуцдаг халтар, нотлох баримтаар бүгд тогтоогдсон, олон долоон юм гуцалгүй шорондоо хатаж үх. Хийсэн нь үнэн бол эр хүн шиг ялаа эдэл, хар хулгайч минь. Яаж яваад гишүүн болцийн бэ. Үхдэл, ялтан,
Хариулах202.9.40.225
Энэ Архангайн хэд бүтэхгүй ээ. Мөнхбат нь томчуудтай хуйвалдаад зугтаад алга болсон, энэ нөхөр идсэн уусан нь тодорхой байхад байлгаад л байдаг, одоо Боловсролын яамны ТНБД Батжаргал гэж бас нэг бүтэхгүй гар байна
Хариулах