O COUTURE брэндийн 10 жилийн ойн загварын шоу маргааш болно

Г.Долгорсүрэн
2024/12/05

Үндэсний хувцасны O COUTURE брэндийн 10 жилийн ойн загварын шоу маргааш Аса аренад 19.00 цагт болох гэж байна.  

Энэ удаагийн шоу хувцас загвар, өв соёл, дуу бүжиг, хөгжим гэрэлтүүлэг, авъяаслаг уран бүтээлчдийн шинэлэг хослолоор зохион байгуулагдах аж.

Монголын тал нутгийн оюун санаа, өв соёлоо сэргээн амилуулсан, тансаг даавуу, уран хатгамал, нүүдэлчдийн сэтгэл татам баялаг өв уламжлалыг орчин үеийн загвартай хослуулан танилцуулах мөн гадаад улсын супер моделиуд оролцохоороо онцлог байх юм.

Тухайлбал, энэ удаагийн OCOUTURE брэндийн шоу дээр XIII зууны өв соёлыг XXI зуунд авчрах Чингис хааны ёслолын хувцсыг тухайн үеийн торгыг судалж тусгайлан захиалгаар цорын ганц хувь бүтээлгэж танилцуулж буйгаараа онцлог юм. Энэхүү торгоны эх хувь буюу олдвор нь яг одоо Cleveland Museum of Art-д хадгалагдаж байгаа аж.

Төрийн дээд “Алтан гадас”одонгоор саяхан энгэрээ мялаасан O COUTURE брэндийн үүсгэн байгуулагч Д.Отгонжаргал энэ удаагийн шоу бүтээлч хийгээд өргөн цар хүрээнд болохыг онцолсон.

Тухайлбал, O COUTURE брэндийн 10 жилийн ойн загварын шоунд 100 орчим модель оролцох бөгөөд  солонгосын энтертайнмент болон загварын салбарт өөрийн өнгө төрхөө тодорхойлж байгаа модель Золоо зэрэг шинэ дүр төрхүүд ч тайзан дээр алхах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/ocout... фэйжээс авна уу




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна