Засгийн газраас шинэчлэн боловсруулж оруулж ирсэн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэллээ.
Төсвийн төслийг дахин боловсруулахдаа Засгийн газар Хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэрийг хөндөхгүй, хөрөнгө оруулалтуудаас шилжсэн төслүүдийн хөрөнгө оруулалтыг хөндөхгүй байх зарчим баримталсан гэдгийг ЭЗХЯ-ны сайд Л.Гантөмөр хуулийн төслийг УИХ-д танилцуулахдаа мэдэгдсэн.
Харин урсгал зардлаас 700 тэрбум, хөрөнгө оруулалтаас 800 тэрбум, гадаад зээлийн ашиглалтыг 700 тэрбумыг танаж, орлогыг 400 тэрбумаар багасгаж тооцон Ерөнхийлөгчөөс чиглэл болгосон “Төсвийн зарлагыг 1.9 их наядаар танаж, алдагдалгүй батлах” зорилтыг биелүүлсэн байна.
Төсвийн өмнөх төсөлд 38 төсөл хөтөлбөрийг 10 орчим их наяд санхүүжүүлэхээр тусгасан байсан. Энэ 38 төслөөс 1 их наяд, 845 тэрбум, 012.7 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий, ирэх онд 349 тэрбум, 783 сая төгрөгөөр санхүүжих байсан есөн төслийг хойшлуулжээ. Үүний найм нь Зам тээврийн сайдын багцаас хасагдсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
71.205.4.58
Zuuh bus gej neg hatuulgiig huchilttai zamgui baih zayaand terser gazar baina daa Jargalthaan -umnedelderees eer sum hoorondiin seem ch zam baihgui
Хариулах