Улаанбаатар хот цахилгаан, дулаан хангамжийн тал дээр ёстой л урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж, өдөр хоногийг аргацааж байгаа. Бидэнд доголдолгүй тогтвортой эх үүсвэртэй болох хэрэгцээ бий.
Харамсалтай нь, сүүлчийн 40 орчим жил эрчим хүчний эх үүсвэр шинээр нэмээгүй. Тиймээс нийслэлийн зүгээс эрчим хүч, дулааны тархмал эх үүсвэр байгуулах, хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Эдгээр төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт татах зорилгоор Бээжин хотноо “Ub Opportunity” хөрөнгө оруулалтын чуулга уулзалт зохион байгуулж, БНХАУ-ын дэд бүтэц, эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалтын салбар болон төрийн байгууллагын нийт 204 байгууллагын 450 төлөөлөлд танилцууллаа.
Бид дараах 9 байршилд дулааны станц барихаар төлөвлөөд байна.
Хийн эх үүсвэртэй дөрвөн дулааны станц:
1. Зайсан дулааны станц /28 МВт/
2. Их засаг дулааны станц /50 МВт/
3. Цэцэрлэгт хүрээлэн дулааны станц /70 МВт/
4. Дүнжингарав дулааны станц /84 МВт/
Шинэ технологи ашиглан хатуу түлшний эх үүсвэртэй таван дулааны станц:
1. Морингийн даваа дулааны станц /21 МВт/
2. Залуус дулааны станц /93 МВт/
3. Яармаг дулааны станц /93 МВт/
4. Дэнжийн мянга дулааны станц /93 МВт/
5. Шархад дулааны станц /121 МВт/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.197
Газ буюу хийгээр халах асуудлаар асуудлыг шийдэх хэрэгтэй. Англи улс 1800 онд энэ аргаар утаанаасаа салсан. Манай хойд, урд хөрш болон Солонгос гэх мэт зөндөө улс орнууд газ буюу хийгээр асуудлыг шийдвэрлээд болоод байхад
Хариулах59.153.115.251
Бүх гэр хорооллын айлуудыг байранд оруулна гэж үлгэр... Байранд ороод төлбөрий нь төлж чадахгүй хүмүүс олон шүү дээ. Тэрнийхээ оронд дулааны нь цахилгаан, хий, эсвэл эдгээр дэд станцуудтайгаа холбох арга замаа хайж утаанаасаа салах хэрэгтэй. Утаагүй зууханд мөнгө зарж, идэж уухаа боль
Хариулах103.57.95.186
одоо эрчим хүч ярих цаг болсон үнэхээр хэцүү цаг үеүд байлаа шүү
Хариулах103.57.94.82
Үнэн бол сайн байна Байршлалын хувьд эргэж харах шаардлагатай .Яаралтай хэрэгжүүлж эхлэх дэс дарааллыг Дулааны шугам сүлжээнийхэн тэй тохирох
Хариулах