Ч.Лодойсамбуу: Төр бизнесүүдээ татаж унагаадаг, үйлдвэрлэлээ сөнөөдөг байдлаа болих хэрэгтэй

Х.Есү
2024/12/09

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас зарим цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. 

Ч.Лодойсамбуу: "Монголын төр энэ парламентаас эхлээд бизнесүүдээ татаж унагаадаг, үйлдвэрлэлээ сөнөөдөг энэ нүүрээ хуулж авах хэрэгтэй. Нэг талдаа үйлдвэрлэлээ дэмжинэ гээд том том ажлуудыг хийдэг. Харин нөгөө талдаа татаж унагаах ажлыг хийж л байдаг. 

Монголын төр арай гэж босгосон хүнсний үйлдвэрлэлүүдээ сүйрүүлэх гэж байна. Өөр улсаас л хүнсний хараат болгох гэж байна. Үүнийг дэмжиж байгаа хэсэг нь юу гэж хэлж байна вэ гэхээр, малын гаралтай түүхий эд, мах махан бүтээгдэхүүн, арьс шир ноос ноолуурын гарц нэмэгдэнэ гэж байгаа. 

Нөгөө талдаа бид нар үүнийгээ нэмэх гэж байгаа юм гээд өнөөдрийг хүртэл өндийсөн хүнсний үйлдвэрлэлүүдээ сөхрүүлэх юм бол энэ арай л өндөр төлбөртэй шийдэл болчхоод байгаа юм. 

Бид шатахууны хараат байдаг шиг 350 гаруй өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээр хараат болох гээд байна. Евразийн гэрээ хэлэлцээрийг АН-ын бүлэг сайн судлах хэрэгтэй" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.124
    2024/12/09

    tataj unagaah arga sn oldog bol , BET, TUZ geh meteer shugaj bg buusnuud l suitgeh ajliig gardaj bndaa , adaglaad uursduu undur tsalin hangamjtai uuj ideh n zambraagui , unah unaa n hurtel toimgui tansag bdg ym bnlee Lodoi medeh uu ?

    Хариулах