Шадар сайд Т.Доржханд эрчим хүчний реформын асуудлаар мэдээлэл хийлээ.
Т.Доржханд: "Ирэх оны төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан олон зөрүүтэй мэдээлэл явж байна. Үүний талаар тайлбарлаж өгье.
Бид эрчим хүчний эх үүсвэрээ өөрсдөө хангадаг байх нь чухал. Монгол Улсын эрчим хүчний экспортын ажил эхлээд явж байна. Ерөнхий сайдын айлчлал амжилттай болсон. Энэ хүрээнд маш том хэмжээний ногоон эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийе гэдэг зүйлийг ярьсан.
Хамтарсан Засгийн газрын хамгийн чухал ажил нь эрчим хүчний реформ. Энэ ажил явагдаж байж үлдсэн мега төслүүд амжилттай хэрэгжинэ. Өнөөдөр Улаанбаатарт утааны асуудал яригдаж байна. Утааг хэрхэн шийдэх вэ гэхээр цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэх шаардлагатай.
34 жил хийгдээгүй ажлыг өнөөдөр бид хийх гэж байна. Эрчим хүчний реформын хүрээнд хэвлэл мэдээлэлд 8 тэрбум төгрөг зарцуулна гэдэг нь худлаа. Хэвлэлийн зардалд 500 саяас 1.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.
Эрчим хүчний шилжилтийг эсэргүүцэж, олон удаагийн дайралтууд ирж байна. Сүүлдээ эрчим хүчний реформыг эхлүүлж буй Үндэсний хороог хүртэл татан буулгах тухай яриа гарсан байх шиг байна. Гэхдээ бид энэ ажлынхаа ард гарна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна