Дорнодын "Тамын 50" гэгддэг эвдрэлтэй замыг ирэх хавраас засна

Х.Есү
2024/12/10

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгээс цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. 

Дорнод аймгийн "Тамын 50" гэж нэрлэгддэг замыг үасах асуудал нэлээдгүй урагштай явж байна. Тендер зарлагдсан гэж сонссон. Энэ талаар та мэдээлэл өгөөч?

-Энэ бол хамгийн том асуудал. Дэлхийн банкны санхүүжилтээр энэ төсөл хэрэгжиж байгаа. Худалдан авах төсөл зарлагдсан. Гүйцэтгэгч нь шуурхай шалгарсан тохиолдолд хавар зам засварын ажил эхлэх боломжтой болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ зам улсын төсвөөр биш Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжихээр болж байна. 

Энэ бол засвар шинэчлэлийн ажил. Энэ ажил нэг жилийн хугацаанд хийгдэх хэрэгтэй. Маш хурдан засах шаардлагатай.  "Тамын 50" гэгддэг эвдрэлтэй замаас болж хүмүүс амь насаа алдах, эд хөрөнгө, цаг хугацаагаа алдах гээд маш олон хохирол учирсан. 


Хавдрын эмнэлгийн асуудал дээр таны хувьд ямар байр сууртьай байгаа вэ? Зарим гишүүд бэлэн байгаа эмнэлгийг төр худалдаж аваад үйл ажиллагаагаа явуулах нь зөв гэж үзэж байна. 

-Энэ асуудал дээр төр өөрөө шийдвэр гаргаад өгөхөд болно гэж үзэж байна. Шинэ хавдрын эмнэлэг барихад 300 гаруй тэрбум төгрөгийн төсөв гарна гэж тооцож байна. Ингээд тооцоход энэ барилгыг 3-4 жилийн дотор барьж чадах уу үгүй юу. Ирэх онд зөвхөн дэд бүтцэд нь хэрэгтэй 7,5 тэрбум төгрөгийг л тусгаж байгаа байхгүй юу. Ингэхээр дахиад л эмнэлгийн дутагдалтай хүлээх шаардлага гарч байгаа юм. 

Төр шийдвэр гаргаад, одоо байгаа бэлэн барилгыг бодитоор үнэлээд авах юм бол асуудалгүй байх гэж бодож байна" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.124
    2024/12/10

    tamaa zasah yahav tam bolgoj ugsyn ter gishuun bsn huniig zasag shiideh heregtei ym bish uu ? ulsiin mungu uildgui gej toglood bj bolohguiee !

    Хариулах