УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас цаг үеийн зарим асуудлын талаар тодруулга мэдээлэл авлаа.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх үү үгүй юу гэдэг асуудал яригдаж байна. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Нэгдүгээрт Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд утааны хордлгод орчхоод байна. Тиймээс утааны хордлого тайлах, мөн хөдөлмөр хамгаалалтыг хийх ёстой байна шүү дээ. Энэ тал дээр аж ахуй нэг байгууллага төсөв өөрөөсөө хөрөнгө мөнгө тавих хэрэгтэй байгаа юм.
Хоёрдугаарт суурь цалингийн нэмэгдлийн асуудал байна. Нэг талаараа хэмнэж байгаа боловч улсын төсөв зургаан их наядаар нэмэгдэж байгаа шүү. Суурь цалингаа нэмээгүй байж, цалин нэмсэн гэж ярьж болохгүй. Монгол Улсын баталгаат цалин нь 660 мянган төгрөг хэвээрээ байгаад байна.
Та нар 660 мянган төгрөгөөр бүтэн сар амьдраад үзээрэй. Ийм цалин өгч байгаа бол хөдөлмөрийн мөлжлөг гэж ойлгох хэрэгтэй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.161
Тэтгэвэрийн хөгшчүүл 650000 - аар яаж амьдрах вэ?????????
Хариулах59.153.113.71
мөлжигдөөд удаж байна шүү дээ. ард түмнээ хүн шиг амьдруулж чадахгүй тэтгэвэр нь ч гэсэн цалин нь ч гэсэн.
Хариулах