Бэлгийн дарамтыг Эрүүгийн хуульд буцаан оруулж, Д.Одбаярыг эргүүлж татъя

Zuv.mn
2024/12/12

-Д.Одбаярын томилгоо Монголыг дахиад дэлхийн шившиг болгосныг харуулах гурван баримт-

БНСУ-д ажиллаад буцаж явахдаа бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдон олон улсыг шуугиулж байсан Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг Монголын төр Хонконгт суух Консулаар томилов.

Энэ томилгоо нь Монголын төр ямар ч ой санамжгүйгээс гадна, бэлгийн дарамтыг ихэс дээдэс дарга даамлууд ёс зүйн байх ёстой хэм хэмжээ гэж үздэгээ дахин нэг нотолсон хэрэг боллоо.

Тодруулбал, Монголын дарга нар бэлгийн дарамтын гэмт хэргийг Эрүүгийн хуулиас авч хаяж, олон улсад байхгүй ваакуум орчин үүсгээд хөөрхий охид бүсгүйчүүдийг эрх мэдэл, мөнгө санхүүгээр дарамталж суудаг бөгөөд сүүлдээ үүнийгээ байх ёстой зүйл мэтээр үзэж байгааг Д.Одбаярын томилгоо харуулж байна.

Тиймээс Д.Одбаярыг эргүүлэн татахыг шаардаж байна. 

Монгол Улс шалиг хүмүүсийг, тэр тусмаа дарга нарын эрх ашгийг хамгаалсан хуультайг дэлхийд мэдэгдэж шившиг болов

Бусдын биед зөвшөөрөлгүй хүрэх нь хүний эрхийн ноцтой зөрчил гэдгийг дэвшилтэт улс орнууд хэдийнэ нийтээр хүлээн зөвшөөрчихсөн юм. Бэлгийн дарамтын талаарх эрх зүйн зохицуулалтыг бий болгох санаачилгыг анх АНУ гаргаж, 1964 оны Иргэний эрхийн талаарх холбооны хуулинд аливаа бэлгийн шинжтэй ялгаварлан гадуурхалт болон бусад хууль бус үйл ажиллагааны эсрэг гомдол мэдүүлэх иргэний эрхийг баталгаажуулсан байдаг. Энэ төрлийн хэргийг илэрхийлдэг “sexual harassment” гэдэг нэр томъёо 1970 онд АНУ-д анх хэрэглэгдсэн байдаг. Түүнээс хойш дэлхийн 130 гаруй улс орон бэлгийн дарамтыг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэн олонх нь Эрүүгийн хуульдаа оруулжээ. Белиз, Израйль, Люксенбург зэрэг улсад бүр эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн дарамтын талаар бие даасан хуулийг батлан гаргасан байна. Тиймээс аливаа улсын хууль тогтоомжийг зөрчсөн бол тохирсон хариуцлагаа хүлээх нь хачирхаад байх зүйл биш.

Манайх л харин эрх баригчдын албаар ч гэмээр юм шиг бий болгосон “вакуум” орчинд байгаа болохоос биш. 

Уг нь манай улс энэ төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хуульд оруулсан байсан юм. Гэвч Эрүүгийн хуульд байсан “Хохирогчид ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны, бусад байдлаар хохирол учруулах үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэж бэлгийн харьцаанд орох сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл бэлгийн харьцаанд орохыг шаардсан бол 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, “Энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, эсхүл энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан аргаар хохирогчид дарамт учруулж бэлгийн харьцаанд орсон бол нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтыг 2017 оны тавдугаар сард хассан.

Тухайн үеийн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт санал гаргаж, хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, гишүүдээр Л.Болд, Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар нар ажилласан гэдэг мэдээлэл цагаан дээр хараар дурайгаад байж байна.

Ингэж хассанаар манайх энэ төрлийн гэмт хэрэгт хариуцлага тооцох механизмаа устгасан юм. 

Бэлгийн дарамт гэмт хэрэг биш болж, энэ ойлголт Жендерийн тэгш эрхийн тухай хуульд л үлдэж хоцорсон билээ. Харин манай дарга нар өөрсдийн бий болгосон энэ вакум орчноо гадны улсад үйлчлэх юм шиг аашилсныг гэнэн тэнэгийн үлгэр гэхээс өөр юу гэх вэ.

Д.Одбаяр жишээ нь, онгоцонд буюу хилийн гадна ийм авир гаргасан нь дарга нар доод албан тушаалтнуудаа бол өлхөн дарамталж чадна гэдгийг  харуулсан. 

Уг нь бид энэ хэргийг далимдуулаад олон улсыг хуулдаггүй юм гэхэд өөрсдийнхөө ёс зүй хэм хэмжээнд хуулиа батлаад авах нь чухал байсан. Гэвч тэгээгүй.

Монголчууд бусдад бэлгийн дарамт үзүүлэх эрхээ хадгалж үлдэж шившиг болсон

Д.Одбаярын хэрэг бэлгийн дарамтыг олон нийтийн анхааралд оруулсан. Энэ бол хуулиа баталж, эмэгтэйчүүдээ хамгаалах сайхан боломж байсан. Гэтэл Засгийн газар “Таван секунд” гэдэг хэт туйлширсан асуудал ярьснаар энэ чухал асуудлыг амны зугаа болгочихлоо. Батлахыг хүсээгүй хуулиа туйлширсан байдлаар оруулж ирж цаг хождог, замхруулдаг танил технологи эндээс харагдсан. Жишээ нь, хэт өндөр хүүтэй, хатуу нөхцөлтэй зээл иргэдийг туйлдуулж байгааг мэдсээр байж жилийн 25 хувь байдаг банкны хүүг багасгана гэж туйлширсан төсөл оруулж ирээд унагаж байсан. Уг нь хүүгийн дээд хязгаарыг “100 хувь” болгоход л ард иргэдэд хангалттай үр өгөөжөө өгөх, өрийн дарамтыг хөнгөлөх хууль байсан. Ажил хэрэгч УИХ, Засгийн газар бол асуудалд нухацтай хандаж, учир мэддэг холбогдох газруудад хууль боловсруулах үүрэг өгөх байсан юм. Гэхдээ оройтоогүй.

Д.Одбаярыг эгүүлэн татаж, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах боломж байна. Мэдээж, сошиалын идэвхтэй хоосон толгойтнууд маазраа болгочихооргүй бодитой саналуудыг оруулж ирэх ёстой болно.

Дэлхий нийт бэлгийн дарамт үзүүлэгчдийг шаарлаж байна, Монгол хөхиүлэн дэмжиж, албан тушаалд томилдог

Улстөрч, нийгмийн зүтгэлтэн, урлаг, спортын алдартнууд сексийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт холбогдох нь олон улсыг хамарч байгаа. Эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах “Me Too” гэх хөдөлгөөн өрнөсөнтэй энэ нь олон талаар холбоотой. Маш олон улсад, олон хүмүүс холбогдож байнга мэдээлэгдэж байгаа, Д.Одбаярын хэрэг нэг нь л юм.

Манайд хуулиас гадуур өрнөж байгаа /Бэлгийн дарамт өндөр албан тушаалтнуудаас ихэвчлэн ирдэг, төрийн албанд энэ төрлийн дарамт хэрээс хэтэрсэн гэсэн мэдээлэл бий/ энэ төрлийн гэмт хэргийн тухай, Монгол Улсад бэлгийн дарамтыг гэмт хэрэг гэж тооцдоггүй тухай мэдээлэх юм бол улс орны нэр хүнд жинхэнээсээ унаж байгаа нь тэр юм. Гэхдээ, өөр улсад баттай ял авах гэмт хэрэг үйлдсэн хүнийг дипломат албанд томилно гэдэг олон улсад мэдэгдсэн мэдэгдээгүй бид аль хэдийнэ дэлхийн шившиг болчихсон л гэсэн үг. 

Хандлагаа өөрчилье

Цэцийн даргатай холбоотой мэдээлэл олон нийтийн сүлжээг шуугиулж байх үед “Солонгос иргэн монгол эмэгтэйг хүчирхийлэхээр завдсан” тухай мэдээлэл агрсан байдаг. “Солонгосчууд манай даргыг хэрэгт оруулангууд манайхан зөрүүлчихлээ” гэж энд бичихгүй. Тэр солонгосыг шийтгэсэн, зүгээр гаргаад явуулсны алинаас нь хамаараад тэртэй тэргүй мэдэгдчихнэ. 

Харин “Д.Одбаяр Монголд монгол хүүхний өгзөг базсан бол тэр хүүхнийг явдалтай, биеэ үнэлэгч гэж шуугих байсан” гэдэг дээр олон нийтийн сүлжээ тэр чигээрээ санал нэгдэж байсан. “Үгүй шүү дээ. Даргыг шийтгэлгүй яах вэ” гэж бичсэн хүн нэг ч байгаагүй нь эмгэнэл гэлтэй. Аргагүй шүү дээ. Монголд бэлгийн дарамт гэмт хэрэг биш юм чинь. Энэ ваакуумжсан, хохирогч үйлдвэрлэдэг хуульгүй байдлаа засах цаг болсон байна.     



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 5.180.121.234
    2024/12/12

    HONKONG-IIN ZASGIIN GAZAR, GADAAD HARILTSAANII YAMAND BELGIIN HUCHIRHIILEL UILDEJ BGAN TUHAI ALBAN BICHGIIG YAVUULAH HEREGTEI. HONKONGIIN ZASGIIN GAZART YAMAR NEG BAIDLAAR HUREESEI.

    Хариулах
  • 202.179.15.130
    2024/12/12

    зөв сэдэв шүү

    Хариулах
  • 66.181.191.66
    2024/12/12

    Мунзуй гэдэг хүн манай ЕС, Номтой нар бүлэглэн хүчин хийж байсан тухай ярьж байсан.За тэгээд Боожгой, Бандаашиг мэтийн нөхдийн паян бий.яЦэцийн дарга нь тэнгэрт хүүхний бөгс базаж өгзөг гэдэг алдрыг хүртээд Еөкөөс шагнуулсан.

    Хариулах
  • 66.181.160.66
    2024/12/12

    Нямбаатар санаачлаад байлуу. бэлгийн дарамт, хүчин, улсын өмч, идсэн шамшигдуулсан, хулгайлсан баялгийн, нүүрсний гэх мэт хэргүүдэд хэрэглээд байгаа гав зүүх торгох мэтийн хогийн жижиг заалтуудийг бүгдийг нь хуулиас авч хаях юмсан.

    Хариулах
  • 103.168.34.103
    2024/12/11

    deedsuud chini tolgoi n olgoi bolood bugsuuruu holidoj olon jiliig ardaa hiij bn , tiim bolhoor bugsnii holbogdoh huuliig uursdduu zoriulj hassan bn shuu !

    Хариулах
  • 59.153.115.44
    2024/12/11

    Монгол улсын нэрийг бузарласан новш

    Хариулах
  • 202.21.107.17
    2024/12/11

    За битгий шалчигнаад бай!!!! Юмны учир зүйг олдог, ойлгодог болчихоод ийм нуршсан юмаа бичиж бай!!! Энэ хүн та нарын ойлгоод байгаа шиг хүний өгзөг энэ тэр барьж хүрээгүй...харин маргаан үүсгэсэн хүний хажууд байсан нь асуугдах шалгаан нь болсон гэдгийг тэр шүтээд байдаг Солонгос улсын чинь хуулийн байгуулга тогтоочихс он...түүнээ

    Хариулах