Хүйтний улирал эхэлж, эрчим хүчний салбар ачааллаа дийлэлгүй нийслэл хот үе үе тог тасрах болсон. Эрчим хүчний реформ хэмээн цахилгаан, дулааны үнийг нэмсэн ч энэ салбар өөр гарсан ахиц дэвшил байхгүй байгаа талаар олон нийт шүүмжлээд буй.
Тэгвэл энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр "Арваннэгдүгээр сарын 15-наас эхэлж эрчим хүчний үнэ тарифыг өртөгт нь дөхүүллээ. Хоёрт, манай салбар олон жилийн алдагдалд орсон тул шинэчлэлийг үргэлжлүүлнэ. Төрийн өмчийн компанийн хувьцааны тодорхой хэсгийг нээлттэй болгоно. Нэг дор хийгдчихгүй.
Өнөөдөр өглөө бид 10.00-11.00 цагт хязгаарласан. 150 мегаваттын гурван салхины цахилгаан станц төвийн бүсэд холбоотой байгаа. Харамсалтай нь энэ үеэр нэг ч үйлдвэрлэлгүй, тэг зогссон. 90 мегаваттын зургаан нарны цахилгаан станц мөн энэ үеэр эрчим хүч нийлүүлж чадсангүй. Нар гарахгүй байна,хангалттай салхи гарахгүй байгаа учраас чадлын дутагдалд орж байгаа юм.
Харамсалтай нь Бөөрөлжүүтийн ЦС дээр гал гарсан. Уг нь арванхоёрдугаар сард холбочихно гэж байсан. Иймд 2024 оны төгсгөл хүртэл хязгаарлалт хийхээс аргагүй. Аль болох хязгаарлалт хийхгүйн төлөө ажиллаж байгаа" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.41.121
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
Хариулах66.181.177.96
ТИЙМЭЭ ЭНЭ САЙДЫН УХААН МЭДЛЭГ ДОТОР "НАР, САЛХИ" ҮНЭХЭЭР БАЙХГҮЙ ЮМ БАЙНА.
Хариулах202.126.90.224
Өнгөрсөн жилүүдээс өнөөг хүртэл хийгдсэн төсөв хаагуур юу болж дууссан бэ Монгол хангалттай баялагтай мөртлөө жил бүр дороотож байгаа энэ та бүгдийн сэтгэлгүй хүн чанаргүйнх
Хариулах