М.Мандхай: Бид ЕАЭЗХ-ны гэрээг хийснээр дотоодын үйлдвэрүүдээ сүйрүүлчхэж магадгүй

Х.Есү
5 цаг 23 минутын өмнө

УИХ-ын гишүүн М.Мандхайгаас ЕАЭЗХ-той гэрээний талаар тодрууллаа. 

М.Мандхай: "Евразийн эдийн засгийн холбооны гэрээгээр хөдөө аж ахуйн 74 нэр төрлийн барааг тэгдэхээр харагдаж байна. Арай гэж бойжуулсан үйлдвэрүүдээ сүйрүүлчхэж магадгүй гэж харж байна.

Энэ гэрээг олон талаас нь маш сайн судалж, харах хэрэгтэй. Энэ нөхцөл байдлаас харахад гэрээ Монгол улсад халтай, тэр дундаа хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст нэлээн хэцүү харагдаж байгаа. 

Бид нар өөрсдөө хүнсний хувьсгал гээд Ерөнхийлөгчийн санаачилсан 19 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэхээр зорьж байгаа үед үүнийг хэрэгжүүлж, бойжуултлаа гэрээг хийх эсэхийг нэлээн сайн судлах хэрэгтэй гэж харж байна. 

Миний бодлоор энэ гэрээг түр хойшлуулсан дээр болов уу гэдэг байр суурьтай байна. Аж ахуйн нэгжүүд үүний эсрэг байр суурьтай байгаа" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.219.224
    2 цагийн өмнө

    тэгэж харж бна ингэж харж бна гэж ярьдаг болж, тэгэж бодож бна ингэж бодож бна гэж ярьдаг биз дээ

    Хариулах