Өнөөдөр УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдана. Хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөжээ.
Мөн УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийнхэн “Дотоод орчны бохирдол ба бохирдуулагчаас урьдчилан сэргийлэхэд салбар хоорондын уялдааг сайжруулах тухай” хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Үүнээс гадна Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулж буй Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал үндэсний зөвлөгөөний “Нийгмийн сэтгэл судлалын тулгамдсан асуудлууд болон судалгааны үр дүн” сэдэвт салбар хуралдаан зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна