Төрсөн охиноо удаа дараа хүчирхийлсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Т.Отгонсувд
17 цаг 13 минутын өмнө

Төрсөн охиноо удаа дараа хүчирхийлсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. 

Тодруулбал, 2023 оны долоодугаар сараас хойш төрсөн эцгийнхээ хүчирхийлэлд өртсөн охин Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хороонд өргөдөл, гомдол гаргажээ. 

Тус өргөдөлд "Миний бие Ө.У нь төрсөн эцэг болох Шар овогтой Мөнхбатад 2023 оны долоодугаар сараас хойш удаа дараа бэлгийн хүчирхийлэлд өртөж, сэтгэл санааны гүн хямралд орсноор удаа дараа амиа хорлох оролдлого хийсэн. 

2023 оны зургаадугаар сард хоёр хүүгийнхээ ааваас салж, 6 сартай, 7 настай хоёр хүүтэйгээ өрх толгойлсон ээж болж үлдсэн үе юм. 

Энэ хэцүү үед аав "Миний охин зүгээр дээ" гэж миний сэтгэл санааг дэмжих нэрийдлээр намайг оролдож, нэг удаа хоол идье гээд буудал руу дагуулж ороод "Сэтгэл санаа хэцүү үед пиво уучих" гэж уулгасан. Сэрэхэд би нүцгэн төрсөн эцэгтээ хүчиндүүлсэн байдалтай сэрсэн.

Энэ үеэс эхлэн миний бие амьдрах хүсэлгүй, сэтгэл санааны гүн хямралд орж, энэ бүхнээ хэнд ч хэлж чадахгүй явсан.

Гэр бүлийнхэн болон найз нөхдөдөө ч хэлж чадахгүй өөрийгөө нийгмээс тусгаарласан. Харь элгийн хүн биш төрсөн эцэгтээ гэж бодохоор амьдралд байж боломгүй санагдаж, үхмээр санагдаж байна.

Ээждээ хэлмээр байвч бие нь өвдсөн тул ээжийгээ зовоохгүй гээд хэлж чадахгүй саяхныг хүртэл явсан.

Ингээд энэ явдлаас хойш намайг доромжилж, "Чи юу ч олж долоохгүй. Надад шоронгийн хоригдлоос эхлээд УИХ-ын гишүүд хүртэл танил байна. Би урт гартай хүн шүү" гэх зэргээр намайг доромжилдог" гэжээ.

Тухайн хохирогч охины нөхөр нь мөрийтэй тоглоомоос болж гэр бүлээ орхиж явсан бөгөөд сэтгэл санаа нь хэцүү үед хүч хэрэглэн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байна.

Түүний төрсөн эцэг нь бага байхад нь машины ченж бөгөөд 17 настай байхдаа төрсөн эцэгтэйгээ уулзаж байжээ.

Тухайн хохирогч эмэгтэй цагдаагийн байгууллагад хандсан ч хэрэг шийдэгдэхгүй мөн төрсөн эцэг нь танил тал ихтэй гэж сүрдүүлж байгаа учир ийнхүү олон нийтэд ханджээ.

Энэхүү хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Энэ асуудлын хүрээнд 2024 оны арваннэгдүгээр сард хохирогчийн гаргасан гомдлыг хүлээн авсан. Хэрэг бүртгэл нээгээд шалгаж байгаа" гэх мэдээллийг өгсөн юм.





Сэтгэгдэл (22)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.75
    24 минутын өмнө

    hereg burtgeed shgah gedeg chini heregten etgdediig avligaar yvhad hurgej bn geseg ug uildel bolood bn uu ?

    Хариулах
  • 103.57.93.134
    1 цагийн өмнө

    Мал мал шууд бууд нохойн баасыг яаж ийм хүн сүг охин үрээ доромжилж гэмгүй царайлж явдаг бнаа царай зүсийг нь олон нийтэд ил тод болго бас олон охидыг бузаралсан бх танилтай гээд уих гишүүдч гэсэн шах шаард шууд бужд хутга шаа малыг нохойд хаяж өг

    Хариулах
  • 59.153.113.232
    3 цагийн өмнө

    5сар шийдээгүй болохоор танил олонтой нь үнэн юм байна

    Хариулах
  • 202.126.88.104
    9 цагийн өмнө

    Миний хувьд худлаа гүтгэлт гэж бодож байна. Төрсөн эцэгтэй тарамж муугаас л ийм юм бичээд байгаа даа!

    Хариулах
  • 202.55.188.98
    10 цагийн өмнө

    Ямар эргүү нь эцэгтэйгээ буудалд орж архи уудаг юм.Санаанд ч багтамгүй юм.

    Хариулах
  • 202.55.188.98
    10 цагийн өмнө

    Замбараагүй амьдралтай хүнд санагдах. Охин гчихжээ.2 хүүхэдтэй хүүхэн баыж удаа дараа нь ч юу билээ.Боломж олгоод байгаа юмуу.

    Хариулах
  • 37.109.176.144
    13 цагийн өмнө

    Ийм ёр муухай зүйлийг Монголын тэнгэр дороос арчин зайлуулж дүүжилж алах хэрэгтэй!

    Хариулах
  • 66.181.186.210
    13 цагийн өмнө

    М.У гэхийн бишүү бас 6,7сартай 2 хүү гээд юу бичээд бгаан бэ зөв бичээчээ

    Хариулах
    • 122.201.31.186
      10 цагийн өмнө

      6-н сартай.7_настай гэсэн бна

    • 59.153.115.125
      12 цагийн өмнө

      Өөрөө зөв уншаач 6сартай 7настай гэсэн байна

  • 59.153.113.89
    13 цагийн өмнө

    Танил талтай нь үнэн юм бна арга ядаад олон нийтэд дэлгэжээ эвийдээ

    Хариулах
  • 66.181.160.66
    14 цагийн өмнө

    Ямар гээчийн бурангуй цаг үе, харгис эцэг гээч вэ.

    Хариулах
  • 66.181.160.17
    14 цагийн өмнө

    2024 onoos hoish shalgaad bgaa hernee avsan arga hemjee bdgui naasan avilgald idegdsen shaarnuud

    Хариулах
  • 103.140.10.212
    14 цагийн өмнө

    Тэр шалгаж байгаа цагдааг шалгаач авилга авсан л байгаа

    Хариулах
  • 103.57.93.94
    14 цагийн өмнө

    Үнэн юмуу.Үнэн байлаа гэхэд нийгмийн сүлжээнд ийм юм тавьж олон нийтийн тэр дундаа хүүхэд залуучуудын сэтгэл санааг бузарлахаа болимоор юм.

    Хариулах
    • 66.181.191.131
      13 цагийн өмнө

      Санал нэг

    • 202.9.46.168
      14 цагийн өмнө

      Хуц

    • 43.228.131.62
      14 цагийн өмнө

      hutsaad bga pzdave chi buzarlah chihshg chamshig nowshnud l buzarlah bh

  • 178.243.220.3
    15 цагийн өмнө

    Бузар юм бэ. боовыг нь таст

    Хариулах
  • 66.181.178.30
    15 цагийн өмнө

    Ийм бузар эцэг нэртэй зандалчин хуулийн хатуу шиитгэл оногдуулах бас охиныг нь 2 хүүхэдтэй нь хамгаалаад авах хэргэтэй

    Хариулах
  • 202.126.90.72
    15 цагийн өмнө

    Тийм амьд хүн байх уу. наад хүүхнээ хамгаалатад аваасай. айх шиг боллоо.

    Хариулах
  • 66.181.180.79
    15 цагийн өмнө

    aimshigtai ym be

    Хариулах