“Одоо бөмбөг ОХУ-д шилжсэн”: Жиддад болсон АНУ, Украины уулзалтын эцсийн үр дүн

Х.Батсайхан
7 цаг 49 минутын өмнө

АНУ, Украины төлөөлөгчдийн уулзалт өчигдөр Саудын Арабын Жидда хотноо болж өнгөрлөө. Айлчлалын үр дүнг товчлон хүргэе.

Украин улс “30 хоног гал зогсоох” АНУ-ын саналыг хүлээн авчээ. Гэхдээ энэ санал мэдээж, ОХУ хүлээн зөвшөөрч, биелүүлсэн тохиолдолд л хэрэгжинэ. Үүний хариуд Вашингтон зэвсгийн хангамж, тагнуулын мэдээлэл солилцох ажиллагааг сэргээхээр болж байна. Д.Трамп В.Зелинськийтэй хийсэн бүтэлгүй уулзалтынхаа дараа тээрх хоёр хамтын ажиллагааг бүрмөсөн зогсоогоод байсан юм. Жиддад болсон уулзалтын хамгийн гол үр дүн нь дээрх болж байна.

Талууд дараа нь хамтарсан мэдэгдэл гаргаж, уг мэдэгдэлдээ дээр дурдсан “ОХУ хүлээн зөвшөөрч биелүүлсэн тохиолдолд 30 хоног гал зогсоох”-оос гадна, шаардлагатай тохиолдолд цааш сунгаад явахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Түүнчлэн, энх тайвныг тогтоох гол үүрэг өөрсдөд нь ногдох болсныг ОХУ-д ойлгуулж, гал зогсоох тохиролцоог хүлээж авахыг ятгахад хүчин чармайлт гаргахаа амалсан байна.

Мэдэгдлийн төгсгөлд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Руби “Одоо бөмбөг ОХУ-ын талд байна. Хэрвээ Кремль татгалзвал энхийг тогтоох үйл хэрэгт яг үнэндээ хэн саад болж байсныг бүгд олж харах болно” гэж онцолсон байна.

Украины Ерөнхийлөгч В.Зелинський мөн ижил утгатай мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр энхийг тогтоох үйл явцад зөвхөн АНУ, ОХУ-аас гадна Европын холбооны үүрэг оролцоо байх ёстой гэдгийг онцолжээ.   

Жиддад болсон хэлэлцээрийн үр дүн, ОХУ-д тавих саналыг Москвад хэзээ хүргүүлэх талаар сэтгүүлчид асуухад Марко Рубио “Аль болох хурдан хүргүүлнэ” гэжээ. Тодруулбал, АНУ, ОХУ-ын төлөөлөгчдийн уулзалтыг мягмар, лхагва гарагийн аль нэгэнд хийнэ гэсэн байна. Гэхдээ уулзалт хаана болох, хэн оролцох талаар дуугараагүй аж.

Д.Трамп мөн В.Путинтай утсаар ярихаар төлөвлөж байгаа бөгөөд яриа хэлэлцээрийг энэ долоо хоногтоо багтаан зохион байгуулах боломжтой гэсэн байр суурь илэрхийлсэн байна.

Тэрбээр мөн Украины Ерөнхийлөгч В.Зелинськийг Цагаан ордонд дахин урихаа амласан. Цагаан ордонд болсон өмнөх хэлэлцээр бүтэлгүйтсэн гол шалтгаан болох Украины газрын ховор элементийн салбарт орж ажиллах асуудлаар талууд тохиролцсон бөгөөд Украины талаас аль болох хурдан батална гэсэн амлалт авсан нь Д.Трампыг ийнхүү зөөлрөхөд хүргэсэн байна.

Жиддад болсон АНУ, Украины уулзалт ийнхүү амжилттай болж өнгөрлөө. Уулзалтаар гал зогсоох хэлэлцээр хэрэгжихээр болсон тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай, тодруулбал хүмүүнлэгийн асуудал, дайнд олзлогдогсдыг солилцох, баривчлагдсан энгийн иргэдийг суллах, ОХУ-д албадан аваачсан украйн хүүхдүүдийг буцаах зэрэг асуудлыг хэлэлцсэн. Гэхдээ эдгээр нь ОХУ хүлээн авсан тохиолдолд хэрэгжих юм. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.74
    4 цагийн өмнө

    Оросууд зөвшөөрөхгүй байхаа. Оросуудыг олон Олон жил яргалсан. Т арчлаасан, зовоосон.

    Хариулах
  • 66.181.160.7
    6 цагийн өмнө

    Устгах юм бол яах гэж санал авах гээд байгаам хэний хүн болоод ингэж байгаам ОХУ зөвшөөрөх ёсгүй тэд хичнээн хүүхэд хүнийг зэрлэгээр аллаа тэдний амь нас үнэгүй байх ёстой юм уу Украйныг арчих ёстой тэд өөрснөө л эхэлсэн хүүхдүүдийн шатааж Орос хүмүүсийг шонд уяан Украйны ардууд зэрлэгээр тамалж байсан шүү дээ биднийг ингэвэл яахуу яахуу гэхүү Зеленский неонацистуудыг орос хүмүүсийг алж талж байсан алах талаар санал өгч байсан хүмүүс бол Украйнчууд өөрснөө тэднийг үлдэгдэлгүй болгох ёстой хүн тамалж алж шатаах ямар байдыг бүгдэд үзүүлэх ёстой үүнийг дэлхий мэдрэх ёстой хэдийгээр харгис санаа ч тэд өөрснөө л хүссэн АНУ НАТО гоос хэзээч сайхан санаа гарахгүй тэдний эрх ашиг өөр

    Хариулах
    • 202.9.46.156
      5 цагийн өмнө

      Минскээс хулхидуулсан оросууд одоо хашир хандах биз

    • 66.181.160.32
      5 цагийн өмнө

      Yag unen sanal 1 bna . Odoo ednii tavij baigaa sanal bol tui ch hamaagui davarsan novshnuudiig zuil duusgah heregtei!!!!

    • 66.181.189.41
      5 цагийн өмнө