Бригадын генерал Ч.Цогтжаргалд Хошууч генерал цол хүртээлээ

С.Гандэлгэр
4 цаг 32 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ.

Хошууч генерал цолыг:
  • Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Чимэдгочоогийн Цогтжаргал,
Бригадын генерал цолыг:
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Дагвын Дугаррагчаа,
  • Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, хурандаа Сүхээгийн Баяр-Очир,
  • Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн удирдах газрын дарга, хурандаа Хоохдойн Батсайхан,
  • Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа Цэвээнхүүгийн Буяндэлгэр нарт хүртээлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна