Д.Ганбат: Би Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурна

Х.Есү
1 цаг 18 минутын өмнө

УИХ-ын гишүүн Д.Ганбатаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “АН-ын бүлэг 42 гишүүнтэй. Бүгд Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан байх. Би мэдээж гарын үсэг зурж л таарна.

Авлига гэмт хэрэгтэйгээ тэмцээч ээ. Бид зөвхөн ийм л шаардлага тавьж байгаа. Нэг өдрийн өмнө, нэг цагийн өмнө нь ч гэсэн энэ хариуцлагын асуудлыг ярих хэрэгтэй байна. Аливаа хариуцлагын асуудал дээрээсээ л эхлэх ёстой. МАН-ынхан энэ хаврыг халуухан хавар боллоо гэж байсан. Үүнийг би гэмт хэрэгтэйгээ тэмцэх юм байна гэж ойлгосон" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна