О.Алтангэрэл: Цагдаагийн байгууллага улс төрийн дохиураар ажилласан бол би хариуцлага хүлээнэ

Т.Отгонсувд
4 цаг 47 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр өчигдөр/2025.03.18/ Ноорог.мн сайтын залуусаас мэдүүлэг авч, шалгалт хийсэн асуудалд Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Ноорог.мн сайттай холбоотой асуудал гэнэт үүсчихсэн юм биш. 2024 оны зургаадугаар сар, есдүгээр саруудаас эхлэн эрүүгийн хуулийн тодорхой зүйлүүдээр шалгагдаж байсан.

Тухайлбал бусдыг амиа хорлоход хүргэсэн үйлдэлд сэжиглэн шалгаж байгаа. Мөн “Ноорог кератив”-ийн ажилчдын зургаан дансаар мөрийтэй тоглоомын 9.3 тэрбум төгрөг эргэлдсэн.

Одоо хүртэл шалгагдаж байна. Үүнтэй холбоотой хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. 

Цагдаагийн байгууллага улстөрийн дохиураар ажиллаж байна гэж үзэж байгаа бол энэ үйл ажиллагааны үзүүрт улстөрийн ямар ашиг байх юм, юуны төлөө байгаа юм гэдгийг тогтоох ёстой.

Албан ёсны баривчилгаа огт болоогүй. Харин компьютер техник хэрэгсэлд үзлэг хийсэн, түүнийгээ бэхжүүлсэн баримтжуулсан үйл ажиллагаа явагдсан. 

Шалгалтын ажиллагааны үеэр алба хаагчид ямар нэгэн хууль, дүрэм зөрчөөгүй. Хэрвээ улстөрийн зорилгоор цагдаагийн байгууллага үйл ажиллагаа явуулсан бол би хариуцлага хүлээнэ" гэлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.216
    2 минутын өмнө

    Шалгах шаардлагатай бол шалгах л хэрэгтэй.

    Хариулах
  • 103.168.34.54
    1 цагийн өмнө

    Огцор мэдлэг боловсрол байхгүй

    Хариулах