ХЭҮК: Ноорог цахим хуудасны асуудал дээр хүний эрхийн зөрчил гарсан эсэхийг шалгаж байна

Э.Намуундарь
10 цаг 42 минутын өмнө

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн мөрөөр батлагдсан УИХ-ын 37 дугаар тогтоолын хэрэгжилтийг үнэлсэн дүн шинжилгээний дүгнэлтийг танилцууллаа.

 Хүний эрхийн үндэсний комиссийн Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар "2025 оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс цахим сүлжээнд Ноорог.мн цахим хуудастай холбоотой мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комисс шалгалтын ажиллагааг эхлүүлсэн.

 Эхлээд ЦЕГ-аас холбогдох мэдээллийг авсан. Тухайн шөнө болсон  үйл ажиллагаа прокурорын зөвшөөрөлтэй явагдсан гэх мэдээлэл өгсөн. Гомдол шалгах ажиллагааны хүрээнд талуудын байр суурийг ижил тэгш авч үзэх ёстой ба энэ хүрээндээ бид УЕП, ЦЕГ-аас үндэслэл бүхий холбогдох тайлбар авахаар албан бичиг хүргүүлсэн. 

"Ноорог.мн сайтын байранд ЦЕГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулахдаа хүний эрхийн зөрчил гаргасан эсэх асуудлаар шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Албан бичигт хариу ирсний дараа бид шийдвэрээ гаргана" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна