Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 87.2% нь E-Mongolia-г идэвхтэй ашиглаж байна

Х.Есү
Өчигдөр 14 цаг 40 минут

Монгол Улсын Засгийн газраас 2013 онд санаачлан хэрэгжүүлсэн E-Mongolia төслийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр албан ёсоор нэвтрүүлсний үр дүнд төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг иргэд цахимаар авах боломжтой болгосон. 

Харин 2025 оны байдлаар 87 байгууллагын 1263 үйлчилгээг цахимаар авах боломжтой болоод байна.

2024 оны жилийн эцсийн байдлаар 70 сая удаагийн үйлчилгээг амжилттай үзүүлж, иргэдээс нийт 1.4 их наяд төгрөгийн хэмнэлт хийсэн гэсэн тооцоолол бий.

Одоогийн байдлаар тус системд 1,999,267 хэрэглэгч бүртгэлтэй байгаа нь Монгол Улсын 18-аас дээш настай иргэдийн 87.2% нь уг системийг ашиглаж байна.

E-Mongolia системийг идэвхтэй ашиглаж буй иргэдийг насны бүлгээр авч үзвэл:

  • 18-24 насны 261,235 хэрэглэгч
  • 25-34 насны 463,621 хэрэглэгч
  • 35-44 насны 518,281 хэрэглэгч (хамгийн идэвхтэй бүлэг)
  • 45-54 насны 372,945 хэрэглэгч
  • 55+ насны 383,185 хэрэглэгчид бүртгэлтэй байна.

Эдгээр тоон үзүүлэлт нь төрийн үйлчилгээг цахимжуулах бодлого нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг тодорхой харуулж байна.

Иргэдийн хамгийн түгээмэл ашигладаг үйлчилгээ (Насны ангиллаар)

18-аас доош нас

  • Иргэний үнэмлэхийн лавлагаа,
  • Төрсний бүртгэлийн лавлагаа,
  • Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
  • Шинжилгээний хариу авах,
  • Төрсний бүртгэлийн лавлагаа /англи/,
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа,
  • Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах,
  • Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
  • Вакцины гэрчилгээ

18-24 нас 

25-34 нас

  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа,
  • Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
  • Жолоочийн лавлагаа мэдээлэл,
  • Вакцины гэрчилгээ,

35-54 нас

  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа,
  • Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
  • Жолоочийн лавлагаа мэдээлэл,
  • Автотээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл,

55+ нас  

  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа, вакцины гэрчилгээ,
  • Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
  • Автотээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл үйлчилгээнүүдийг хамгийн олон удаа авсан байна.

Цаашид E-Mongolia системд иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан зайлшгүй шаардлагатай үйлчилгээнүүдийг холбогдох байгууллагуудтай хамтран, иргэдийн санал хүсэлтийн дагуу шийдвэрлэж цаг алдалгүй нэвтрүүлэх болно.

Иргэд E-Mongolia системийг ашигласнаар цаг хугацаа, санхүүгийн зардлаа хэмнэж, төрийн үйлчилгээг хурдан, хялбар авах боломжтой юм.

                                                                Төрийн үйлчилгээг таны гарт E-Mongolia

 

 

  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна