ХҮЧНИЙ ТЭНЦВЭРЭЭ ХАДГАЛАХ ТОХИРОО: Б.Жаргалсайханыг Ерөнхий Прокуророор улираан томилох уу

С.Гандэлгэр
2025/04/09

Улс төрийн хүрээнд хууль хүчний байгууллагын хоёр дахь том томилгоо тун удагүй хийгдэх нь. Өнгөрөгч долоо хоногт АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилсон. Тэгвэл энэ удаад хэдхэн хоногийн өмнө бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Б.Жаргалсайханыг дахин томилох асуудал яригдаж байна. 

Тэртээх 2019 онд Б.Жаргалсайханыг Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосноор томилж байсан бол энэ удаад одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүний бүрэн эрхийг дахин нэг удаа сунгаж магадгүй байна. Хэдхэн хоногийн өмнө улиран томилогдсон З.Дашдавааг ч томилох саналыг Х.Баттулга гаргаж байсан түүхтэй. 

Ц.Элбэгдоржийн үед Ерөнхий прокуророор томилогдож байсан М.Энх-Амгаланг Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш ээрсээр байгаад огцруулж байсан түүхтэй. Зүй тогтлоороо Х.Баттулгын томилсон хүнийг У.Хүрэлсүх өөрчлөөд өөрийн хүнийг томилох боломжтой юм.

Гэсэн ч түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улираан томилох санал гаргах бололтой. Б.Жаргалсайханы хувьд Өвөрхангайн хүн. Х.Баттулгын үед ЕТГ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд, МАН-ын ЕНБД Я.Содбаатар, 2020-2024 оны 65 суудалтай МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тэргүүтэнтэй нэг нутаг. Тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгаар санал болгуулж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр дэмжигдэж, томилогдсон гэдэг утгаараа тэр бол дундын хувилбар. Тиймдээ ч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон ч Б.Жаргалсайханы байр суурь ганхаагүй. 

Улс төр бол багийн тоглолт. Тэр утгаараа хэн нэг улс төрч томоохон албан тушаалд, ялангуяа Ерөнхий прокурорыг дур мэдэн ганцаар томилох бараг л боломжгүй. Ерөнхий Прокурорын томилгоо дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ дарга нар зөвшилцөхгүйгээр хийгдэхгүй гэсэн үг. Тэр дундаа халуухан улс төр өрнөж байгаа энэ цаг үед бол бүр ч хэцүү. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн буухиа эхэлсэн. Мөн Засгийн газар дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байгаа учраас Б.Жаргалсайханыг улираах бололтой. 

Тиймдээ ч тэд нэг талд эрх ашиг нэгдэж, нөгөө талд хүчний тэнцвэрээ хадгалах гэсэн дундын томилгоо дээрээ тохирсон байж болох юм. 

Прокурорын тухай хуулийн 46.1-д зааснаар Прокурорын байгууллагыг Улсын ерөнхий прокурор тэргүүлнэ. Улсын ерөнхий прокурорыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилно." гэж заасан байдаг. 

Мөн Прокурорын тухай хуулийн 46.2.Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурорын саналыг үндэслэн түүний орлогчийг Улсын Их Хуралтай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилно.
46.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг Улсын Их Хурал дэмжихгүй бол нэг удаа өөр хүний нэрийг дэвшүүлнэ." гэж заасан байдаг. 

Тэгэхээр процессын хувьд Ерөнхийлөгч Б.Жаргалсайханыг улираан томилох саналаа УИХ-д гарган ХЗБХ хуралдаж, улмаар УИХ-тай зөвшилцөн томилох юм. 




Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.26
    2025/04/09

    БАЙСАН БАЙРАНДАА. СУУСАН СУУРИНДАА ЭХЭЛСЭН АЖИЛАА ЗӨВ ПУУСГАЖ 27 ОНД ЯЛАЛТ АВЧИРАХЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

    Хариулах
  • 66.181.188.72
    2025/04/09

    Жаргалсайхан прокурорыг маш шударга, мэргэжлийн ёс зүйтэй, алив сөрөг зүйлд холбогдож бгаагүй тууштай хүн гэж боддог тул улираан томилох ерөнхийлөгчийн саналыг маш зөв гэж бодож бна.

    Хариулах
  • 202.126.89.231
    2025/04/09

    Зөв дөө. Прокурорыг жинхэнэ прокурор шиг болгож байгаа хүн. Жагаа прокурорыг улирааж байгаад талархаж байна.

    Хариулах
  • 103.9.90.100
    2025/04/09

    Алсын хараатай жинхэнэ манлайлагч хүн дээ. Жаргалсайхан прокурорыг дэмжиж байна.

    Хариулах
  • 103.9.90.100
    2025/04/09

    Аль нэг нам, хүний хүн гэж харах нь хамгийн том алдаа. Хуульд захирагдан, хуулийн хүрээнд шударга ажиллах нь гол юм. Энэ шалгуурыг Жаргалсайхан прокурор өмнө ажилсан хугацаандаа олон нийтэд харуулсан. Хариуцлагагүй ажиллаж, хэл аманд орж байсныг мэдэхгүй. Тэгэхээр улираах зөвөө

    Хариулах
  • 202.131.250.59
    2025/04/09

    Ерөнхийлөгч өөрийнх нь шударга ёсны төлөөх тэмцэлд улсын ерөнхий прокурорын албан тушаал ямар чухал болохыг мэдэрч, улс орноо бодсон шийдвэр гаргаж, улс төрчдийн бузар булай гар савраас холуур байлгахаар шийдэж мэргэжлийн хуульч прокурор хүнийг томилж байгаа нь тун мэргэн алхам байна! Ерөнхийлөгчөө дэмжиж байна

    Хариулах
  • 202.126.91.147
    2025/04/09

    Мэргэжлийн шилдэг хуульч прокурор Жаргалсайханд амжилт хүсье

    Хариулах
  • 103.57.95.25
    2025/04/09

    Харин ч зөв шийдэл. Энэ хүн хараад байхад элдэв юманд оролцож байгаагүй нэр цэвэр хүн ховор байхаа. Өнгөрсөн 6 жил энэ албыг нэр төртэй хашсан. Улираан томилох нь маш зөв.

    Хариулах
  • 122.201.31.101
    2025/04/09

    ajlaa medehgvi hvniig tomilj ene tom baiguullagiig dampuuruulj bsanaas ajlaa meddeg chadwarlag erunhii prokuroriig uliraan tomiloh n zuw.

    Хариулах
  • 202.9.46.242
    2025/04/09

    Сольсон нь дээр дээ.Удах тусам хээл хахуул нуугдана.

    Хариулах
  • 202.126.91.45
    2025/04/09

    Энэ бүхний ард Жонхуу л бгаа даа! Үрэлсү данк 2 т өөриин толгой бхгүйээ!

    Хариулах
    • 202.131.225.178
      2025/04/09

      Харин тиймээ тэдний тайган зөвлөхүүдийн хийж байгаа ажил, тэд толгойгүй болж дээ зөвлөхүүд нь улсыг удирдаж байна. Өөр боловсон хүчингүй, ашиг сонирхол бүхий бүлэг хүнээ үлдээж байж өөрсдийн ашиг сонирхолоо хамгаалхаар үхэн хатан зүтгүүлж байна даа. Бүгдийг нь бүр хуугаар нь солих юмсан.

  • 211.223.140.19
    2025/04/09

    Бүгдийх нь булхайг авдралсан байлгүй дээ.

    Хариулах