Ц.Даваасүрэн: Оюу толгойн гэрээг "Онтри гоулд" компанийн лицензтэй холбоотойгоор шинэчлэх боломжтой

С.Гандэлгэр
2025/04/10

ЭЗБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Рио Тинтогийн Зэсийн группын захирал Б.Болд гэдэг хүний данснаас зургаан төрийн өндөр албан хаагчид мөнгө шилжүүлсэн байдаг. Нууц материал учраас нэрийг нь хэлж болохгүй байна. Оюу толгойн гэрээг өөрчлөх хоёр гарц байгаа. Нэг нь Оюу толгойн газрын захирал Б.Болд гэдэг хүн зургаан улс төрчид авлига өгсөн асуудлыг нотлох ёстой. Энэ авлига өгсөн асуудлыг Дубайн гэрээтэй холбоотой гэж хардаг. Нөгөө боломж нь Онтри Гоулд компанийн эзэмшилд байгаа ашиглалтын лиценз. Энэ бол Рио тинтогийн эзэмшлийнх биш өөр компанийн эзэмшилд байгаа талбай. Тийм учраас өөр гэрээгээр тэр талбайг ашиглах ёстой. Тэнд их хэмжээний алтны нөөц бас байгаа. Бид Рио тинтогийн ашиглалтын талбайд л олборлолт хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан шүү дээ. Онтри гоулд компанийн эзэмшилд байгаа лиценз бол Оюу толгойн ордын "өрөм" нь гэсэн үг" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.104.25
    2025/04/10

    За яамайда, уг нь 1072 шиг ард түмэндэ хувьцаа эзэмшүүлээд шийдчихмээр бгаам, аль ч юм хязгаартай, үр хойч гэж бийг умартах учиргүй

    Хариулах