Ноолуурын салбарын нөхцөл байдлыг мэдээлэхээс удаа дараа "зугтсан" Ж.Энхбаярт хариуцлага тооцно

Х.Батсайхан
2025/04/21

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн хуралд оролцож,  ноолуурын салбарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх ёстой байжээ. Гэвч Ж.Энхбаяр сайд "Өөр ажилтай" хэмээн хуралд оролцоогүй аж.

Үүнтэй холбоотойгоор АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Манай намын бүлгийн хурлын төгсгөлд ноолуурны зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл хийх байсан ч орж ирсэнгүй. Удаа дараа мэдээлэл өгөхгүй байгаа үйлдэлд нь Ж.Энхбаяр сайдтай хариуцлага ярина" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.