Панел хэлэлцүүлэгт "Бяцхан зүрхнүүд" баг тэргүүллээ

Х.Есү
4 цаг 28 минутын өмнө

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл, нийслэлийн Онцгой байдлын газар, Монголын Хүүхдийн ордон хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд бидний дуу хоолойг-Та сонсооч” сэдэвт панел хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

May be an image of 13 people and text

Панел хэлэлцүүлгийн сүүлийн шатны шалгаруулалт өнөөдөр Монголын Хүүхдийн ордны их танхимд боллоо. Энэ шатанд “Бяцхан зүрхнүүд”, “Бор болжморууд”, “Хөх дөл”, “Аз жаргалтай ирээдүй”, “Leaders”, “Нүүдэл шийдэл”, “Dream” багийн сурагчид мэдлэг, оюун ухаан, илтгэх ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

Багийн нийлбэр дүнгээр “Тэргүүн байр”-д Бяцхан зүрхнүүд, “Дэд байр”-д Нүүдэл шийдэл, “Гутгаар байр”-д Аз жаргалтай ирээдүй, “Тусгай байр”-д Бор болжморууд, Хөх дөл баг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. 

May be an image of 11 people and text

“Дөрвөн асуудал-Нэг шийдэл” аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан панел хэлэлцүүлэгт 18 багийн 90 гаруй сурагч өрсөлдөж оюун ухаан, мэдлэг ур чадвараа сорилоо.

May be an image of 8 people and text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна