УИХ-ны чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд мэдээллийнхээ цагаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаад гаргасан хандлагатай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг бойкот хийж байгаа. Тодруулбал өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт завсарлага авч, баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанд гишүүд ирцээ бүртгүүлсэн ч, чуулганы танхимд суугаагүй юм.
АН-ын бүлгийн зүгээс Ерөнхий сайдыг уучлалт гуйхыг шаардсан бөгөөд тухайн асуудлыг хүн хоорондын бус институт хоорондын зөрчил хэмээн дүгнээд байгаа.
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс тодруулахад, "Чуулганы нэгдсэн хуралдаанд суугаагүй ч ажлын байрандаа мэдээллүүдээ солилцоод л байж байна. Завсарлага авахдаа ажил таслах биш, АН-ын бүлгийн гишүүд ирцээ өгөөд, гишүүд бүлгийн даргын өрөөнд гишүүд хуулийн төслийн талаар мэдээлэл өгөөд байж байна. Энэ бол хоёр асуудал биш, засаглалын асуудал юм. Тэр тусмаа УИХ бол Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага. Төрийн эрх барих дээд байгууллагыг бусад засаглал нь үл тоовол буруу жишиг тогтоно" хэмээсэн юм.
Тухайн асуудал өрнөснөөс хойш АН-ын бүлэг хэд хэдэн удаа хуралдсан бөгөөд өнөөдөр /2025.05.05/ Ерөнхий сайдад тавьсан шаардлагаа хэрхэхээ дахин хэлэлцэж шийдэх юм.
Тэгвэл Ерөнхий сайд чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад хариулахдаа "С.Баярцогт даргын асуултад хариулъя. Улстөржиж байгаа учраас улстөржиж хариулъя. Яг бодитоор Хөгжлийн банк ямар байдалтай болчихсон байлаа. Эрдэнэтийн 49 хувь, стратегийн ордууд ямар үед хэний гараар ороод юу болчихлоо. Энэ байдлыг цэгцлэхэд хугацаа нэлээд орсон. Ярихгүй л яваад байна. Өөрсдийнхөө хийсэн зүйлийг харна биз. Би өөртэй чинь ярихгүй, Цаана чинь үг хэлүүлээд байгаа хэдэн нөхдүүдэд чинь хэлэхэд би байр сууриасаа хазайхгүй. Сүүлийн 20 гаруй жил бантан зуураад Монгол Улсын өмч хувьчлалыг хэдэн ордтой нь аваад будаа болгочихсон байгаа зүйл удахгүй ороод ирнэ. Залуу хүн байж, хүний өмнөөс битгийн нэг хачин юм яриад бай" хэмээн ярьсан.
Эндээс харвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ж.Баярмаа гишүүнийг С.Баярцогтоор төлөөлүүлж ярьсан байгаа юм. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Ж.Баярмааг "С.Баярцогтын хүн" хүн хэмээн зарлачихсан гэсэн үг. Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйсан тохиолдолд АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогтод буулт хийсэн болж таарах юм.
Нөгөө талаас АН-ын бүлэг энэ асуудлыг хувь хүмүүсийн асуудал бус засаглал хоорондын асуудал гэсэн нь ортой. "УИХ-ын гишүүн чуулганы хуралдаанд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй" гэх хуулийн заалт бий. Мэдээж Ерөнхий сайд ч мөн УИХ-ын гишүүн учраас энэ заалт түүнд үйлчлэх нь тодорхой. Гэвч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайдын мэдээллийн үеэр тухайн асуудал өрнөсөн нь АН-ын бүлэг "эсэргүүцэл" илэрхийлэх үндэслэл бүрдсэн гэж болно. Тухайлбал Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн УИХ-ын гишүүний зүгээс бус гүйцэтгэх засаглалын тэргүүний зүгээс УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байсан нь засаглал хоорондын зөрчил, УИХ-аас байгуулагддаг засгийн газар УИХ-аа хүндэтгээгүй гэх үндэслэлийг бий болгоод буй.
Ямартай ч УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Чуулганыг цаашид бойкотлох эсэхээ шийднэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.71.100.53
үнэг хэлвэл өстэй болноо гэж
Хариулах66.181.161.73
Энэ нэг хачин авгайгийн ах нь монголын топ луйварчин Мэндбаяр шүү олон хүн алсан яагаад мөнгөө өгөөд алдсан ихэнх гарууд харваж чадарсан.Ямартай ч дүү нь нээг их олигтой хүн биш байсан юм шүү.Харин чи ахыгаа дагуулаад луйвардаж дээрэмдсэн хүмүүсээс уучлал гуй чи ахыхаа луйвадсан мөнгөнөөс хэдийг авсан юм бэ? луйварчингийн дүү луйварчин л байдаг юм шүү дэ
Хариулах139.5.217.201
АН-ынхан бууж өгөхөөр шийдэх нь шив дээ ккк.Өрөвдмөөр ч амьтад болдоо.Аргагүй шдээ.Өвөр түрийнд нь орчихсон юм чинь.
Хариулах