Босфорын хоолойг хөндлөн гаталж уралддаг, “Тив хоорондын” усанд сэлэлтийн олон улсын тэмцээний үеэр нэг тамирчин сураггүй алга болсон харамсалтай явдал болжээ. Тэмцээн өчигдөр болсон бөгөөд оролцсон 3000 шахам тамирчнаас ОХУ-ын тамирчин Николай Свечников ганцаараа барианд орж ирээгүй аж.
Тэмцээний гараа орон нутгийн цагаар өглөөний 10.00 цагт эхэлж, 14.00 цаг гэхэд сүүлийн тамирчин барианд орсон бөгөөд нэг тамирчин алга болсон гэдгийг зохион байгуулагчид оройн 22.00 цаг өнгөрч байхад л мэджээ.
Улмаар эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Тэмцээний өмнө Н.Свечниковын биед үзлэг хийхэд ямар ч асуудалгүй байсан гэнэ.
Тэрбээр спортын мастер цолтой, өөрийн хувийн сургуулийг үүсгэн байгуулсан туршлагатай тамирчин, сурган хүмүүжүүлэгч байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна