Дугаарын ТЭГШ, СОНДГОЙ ХЯЗГААРЛАЛТ: Баячуудад таалагдсан журам

Zuv.mn
8 цаг 12 минутын өмнө

Иргэдээс авсан санал асуулгын дагуу наймдугаар сарын 25-ны өдрөөс есдүгээр сарын 14-ний өдрийг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалт Улаанбаатар хотын хэмжээнд үйлчилж байгаа билээ.

Нийслэл хотод үүсээд буй зайлшгүй нөхцөл байдлаас болоод сүүлийн жилүүдэд “Аргагүйн эрхэнд” хэрэгжүүлж байгаа журам руугаа энэ жил ч ялгаагүй орсон хэрэг. Гэтэл сүүлийн хэдэн жил хэрэгжүүлж байгаа түр журам бүр журам болж магадгүй шинжтэй болоод явчихсан учир хөндөхөөс өөр арга байсангүй.

Дугаарын хязгаарлалт хэрэгжиж эхэлснээс хойш автомашины тоо хоёр дахин өссөн

Улаанбаатар хот 2012 онд 367,814 тээврийн хэрэгсэлтэй /ҮСХ/ байжээ. 2013 онд автомашины дугаарын хязгаарлалтыг нэвтрүүлсний дараа жилийн эцсийн тооллогоор 410.000 болж 43.000-аар нэмэгдсэн. Түүнээс хойш 443,793, 466,683 гэх мэтээр тасралтгүй өссөн юм.

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амьжиргаа сайжирсны нөлөө энд тодорхой хэмжээгээр байгаа ч айл өрхүүдийг хоёр тээврийн хэрэгсэлтэй болох эрмэлзэлд түлхсэн дугаарын хязгаарлалт ч багагүй нөлөөлсөн.

Анх дугаарын хязгаарлалт хийж эхлэхэд хэвлэлүүд ч анхаарлаа хандуулж, алсдаа автомашины тоог нэмж, түгжрэл нэмэх журам болсон гэдгийг сэнхрүүлэн бичиж байв. Үнэхээр ч хоёр, гуравхан жилийн дараа түгжрэл улам нэмэгдсэн дээ.  

Улмаар баячуудын хүүхдүүдийн “Дугаарыг тэгш сондгойгоор хязгаарлаасай, хотын гудамжаар давхих юм сан”, “Бензиний үнэ энэ хэдэн приустэй гуйлгачид худалдаж авч чадахгүй болтлоо өсөөсэй” гэсэн яриа энэ үес сонстож эхэлсэн байдаг.

Тэгвэл өнгөрсөн сарын 20-доор иргэдээс авсан саналд тэгш, сондгой хязгаарлалтыг 14-нөөс хойш ч үргэлжлүүлэх сонголт оруулсан, түүнийг нь зарим жолооч дэмжсэн талаар хэвлэлүүд мэдээллээ.

Асуудлыг энэ чигт эргүүлэх сонирхол эрх баригчдад байна гэсэн үг. Тийм ч учраас 12 жилийн өмнөх шиг, тэгш сондгой хязгаарлалт нь алсдаа автомашины тоог нэмэгдүүлэх шалтгаан болно гэдгийг ахин сануулж байна.

Автомашин бол Дорж, Дулмаагийн хувьд хүний дайтай хүн, айлын дайтай айл гэдгээ мэдрэх гол хэрэгсэл. Орлогоо хуримтлуулж байгаад яаж, ийгээд авдаг хөрөнгө. Тиймээс алсдаа угаас нэмэгдэнэ. Гэтэл тэгш сондгой болгосноороо ахиу орлоготой хүмүүст сэдэл өгнө. Тодруулбал, автомашин бол жирийн иргэний хувьд орлогоо хурааж авдаг хөрөнгө бол чинээлэг нэгний хувьд хэрэгцээ шаардлага нь гарвал шууд авдаг зүйл. Тйимээс автомашины тоо нүд ирмэхийн зуурт улам илүү нэмэгдэнэ.

Хамгийн гол нь, чинээлэг хэсэг нь өдөр алгасалгүй замын хөдөлгөөнд оролцож, чадалгүй нэг нь жилийн талд нь эрхээ хязгаарлуулна. Цаана нь өмчлөх эрх, тэгш байдлын тухай ойлголт бий.

Баян хоосны ялгаа нэмэгдэж, улсын эв нэгдэлд сул тал болж байгаа энэ үед хүн амын тал нь оршин суудаг нийслэлд ийм журам хэрэгжүүлэх нь нөхцөл байдлыг улам эмзэг болгохоос цаашгүй.  




Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.165.177
    1 цагийн өмнө

    яршиг зүгээр машингүй зөвхөн нийтийн тээвэр , том тэрэг ,онцгой, эмнэлэг, цагдаагийн машин л явдаг болгочих.Чи би чиний миний гэхгүй тэгээд амар сайхандаа жарга. Дугуйгаа унана уу,морио унана уу хамаа юу кккк

    Хариулах
  • 122.201.23.44
    2 цагийн өмнө

    үнээн одоо 2 машинтай болох мөрөөдөлтэй л болж бна даа хүмүүс

    Хариулах
  • 202.126.91.190
    4 цагийн өмнө

    үнэн бүгд тэгш сондгой машинтай ер н засаг төрийн бодлогоос болж бгаа

    Хариулах
  • 202.126.88.206
    4 цагийн өмнө

    Buh dugaariin hyazgaarlaltiig bolivol taarna! Baga bagaar nemeed odoo buur utgagui ger bul dundaa neg mashintai bsn bol odoo 2 mashintai bolson n deer gej bodogdoj bna. Ingesneer mashin ulam l ihseh bhdaa. Bat-uul iin gargasan shiidver suuldee mashin unah erhgui shiidver ruu shiljih shinjteigdee.

    Хариулах
  • 59.153.113.122
    4 цагийн өмнө

    Тэгш сондгойгоор байнга явуулах шийдвэр гараад хүмүүс эсрэгүүцэхгүй жагсахгүй бол дарга нар дараагийн шатандаа орж жинхэнээсээ дарангуйлалтай улс болно.

    Хариулах
  • 103.212.119.164
    5 цагийн өмнө

    2s3 mashintai hulgaich nartl shn bga bh unu margasha udur hongiin hoolnij mungu zalguulj bga yaduu ard tumniig bol nohoin chineech toohgui ter ulsuudiin ulsuj uhnuu rundown orj shorond ornuu ene hdn hulgaich darga nertei hulgaich luivarchid ad tuuch hamgui muuu sain novshnuud

    Хариулах
  • 103.212.117.182
    5 цагийн өмнө

    Ер нь бол 2 автомашинтай хүмүүсийг л түгжрэлгүй явуулахад чиглэсэн ялгаварлан гадуурхсан шийдвэр ш дээ. Тэгш, сондгой гэж гоё нэрлээд байгаа байгаа болохоос биш нэг машинтай приус голдуу борчууд хязгаарлалтай явна, 2 машинтай ихэс дээдсүүд чөлөөтэй зорчино л гэсэн үг ш дээ. Монголчуудын дийлэнхи нэг машинтай. 2 ба түүнээс дээш машинтай нь цөөхөн л дөө.

    Хариулах
    • 66.181.188.223
      11 минутын өмнө

      чаддаг юм бол чи бас хоёр машинтай болооч кк

  • 202.21.102.2
    5 цагийн өмнө

    2 3 машинтай гаруудад сайхан байна. Нянбаатар нохой эзэддээ сайн үйлчилж байна. Эзэд нь цөөхөн машинтай замаар давхилдаад л.

    Хариулах
    • 66.181.188.223
      10 минутын өмнө

      эргүү мал минь,чи бас цөөхөн машинтай түгжрэлгүй замаар давхихгүй бна уу