Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ

Х.Есү
1 цаг 36 минутын өмнө

40 гаруй жилийн түүхтэй, дэлхий даяар 300 орчим салбартай lifestyle брэнд ARTBOX Монгол дахь анхны салбараа 2026 оны 8 дугаар сарын 22-нд Century Center-т нээлээ. Нээлтийн өдөр 2,000 гаруй залуус дэлгүүрээр зочилж, нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

ARTBOX нь 1984 онд БНСУ-д байгуулагдсан бөгөөд бичиг хэрэг, гэр ахуйн бараа, гоо сайхан, чихмэл тоглоом, цүнх, улирлын коллекц зэрэг өргөн төрлийн бүтээгдэхүүнийг өөрийн дизайн, дүрүүдээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг.

Тус брэндийн нэг онцлог нь бүтээгдэхүүнээ дизайнаас эхлээд үйлдвэрлэл хүртэл бүрэн өөрөө хариуцдагт оршино. Энэ нь зах зээлийн шинэ чиг хандлагад хурдан нийцэхийн зэрэгцээ чанар, өнгө үзэмжээ бүх салбартаа жигд хадгалах боломж олгодог. Дэлхийн аль ч салбарт орсон хэрэглэгч ижил стандарт, ижил мэдрэмжийг мэдэрдэг нь брэндийн 40 жилийн   турш бий болгосон итгэлийн үндэс юм.

Улирал бүр шинэчлэгддэг барааны эргэлт нь ARTBOX-ыг бусдаас ялгаруулах бас нэг хүчин зүйл бөгөөд хэрэглэгч зөвхөн үзэг, стикер, ширээний гэрэл худалдан авах бус, амьдралын тав тух, аз жаргал, бусдыг баярлуулах мэдрэмж, солонгос соёлыг хамтад нь мэдэрдэг. Түүнчлэн ARTBOX-ын бүтээгдэхүүнүүд хэрэглэгчийн өөрийгөө илэрхийлэх хэрэгсэл болж, жижиг чамин зүйлсээс бүрдэх цуглуулгад нь шинэ өнгө төрх нэмдгээрээ онцлог.

Уг брэнд нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан өөрийн эзэмшлийн дүрүүдтэй бөгөөд хүн өөрийн зан чанар, сэтгэлгээ эсвэл өдөр тутмын үйлдэлтэй нь ижилхэн өөр нэг хүн эсвэл тоглоомын дүр зэргийг харахад тархинд нь аз жаргалын даавар ялгарч шууд худалдан авах сэдэл төрдөг байна. ARTBOX FRIENDS дүрүүд энэ нууцыг агуулдаг бөгөөд дүрүүдээс бид өөрсдийгөө олж харах боломжтой. Таалагдсан дүрээ худалдаж авах нь амар амгалан, өдөр тутмын бүтээмжээ нэмэгдүүлэхэд зориулж буй чухал хөрөнгө оруулалт болдог байна.

Монгол дахь нээлтээс онцлох нь

NetPay аппликэйшнээр дамжуулан онцгой хөнгөлөлт, гишүүнчлэлийн эрх эдлэх боломжтой. Тодруулбал, NetPay аппликэйшнээ татан авч, "Үйлчилгээ" цэс дэх ARTBOX мини аппликэйшнээр дамжуулан 15 хувийн хөнгөлөлт эдэлж, гишүүнчлэлийн эрхтэй болно. Ингэснээр худалдан авалт бүрд урамшуулал шууд идэвхжиж, байнгын хэрэглэгчид хөнгөлөлттэй худалдан авалтаа гар утсаараа хийх боломж бүрдэж байна. Энэхүү шийдэл нь ARTBOX-ын олон улсын туршлагыг санхүүгийн ухаалаг шийдэлтэй хослуулж буйгаараа онцлогтой.

Түүнчлэн ARTBOX хоёр дахь салбараа энэ оны 8 дугаар сарын 26-нд Энканто Центро худалдааны төвийн нэгдүгээр давхарт нээхээр төлөвлөж байгаа бол тун удахгүй гурав дахь салбараа Хан-Уул дүүрэгт байрлах Silk Road Residences худалдааны төвийн хоёрдугаар давхарт нээхээр бэлтгэж байгааг дуулгахад таатай байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна