С.Баярцогт АН-ын ЕНБД болж, улс төрд ил гарах уу

Х.Батсайхан
2026/01/19

АН-ын удирдлагууд ойрын хугацаанд нам дотор явагдах зохион байгуулалтын асуудал, дотоод сонгуулийн талаар мэдэгдэл хийснээс хойш тус намын тэргүүн дэд дарга, Улс төрийн бодлогын зөвлөлийн дарга С.Баярцогт Ерөнхий нарийн бичгийн дарга болж, их улс төрд идэвхитэйгээр эргэн орж ирэх эсэх асуудал анхаарал татаж эхэллээ. 

АН-ын шинэ дүрмийг Дээд шүүх бүртгэснээр тэрбээр дээрх хоёр албан тушаалаас хоёулангаас нь чөлөөлөгдөөд байгаа билээ. 

Нэгэн үед хоёр, бүр гурван ч толгойтой болж хуваагдаад байсан АН-ыг эргэн нэгтгэхэд гол үүрэгтэй оролцсон хүмүүсийн нэг нь С.Баярцогт гарцаагүй мөн. Тийм ч учраас 2022 онд эхэлсэн нэгдэх үйл явц, 2023 оны нэгдүгээр сард хуралдсан ҮБХ-ны хурлыг бүхэлд нь түүнийг улс төрд эргүүлж оруулах зорилготой гэж олон нийтийн зүгээс хардаж байлаа.

Тэрбээр өөрөө ч үүнд бэлтгэж, шүүхээр цагаадсан гэдгээ хэлж байв. Гэсэн ч Х.Баттулгын оролцоотойгоор  намын даргын сонгуульд Лу.Гантөмөрт өвдөг шороодсон юм. АН-ын даргын тэрхүү сонгуульд Лу.Гантөмөр 152, С.Баярцогт 129, З.Нарантуяа 12 санал авсан байдаг.

Ингээд түүнд намын жолоог атгах хувь дутсан ч Улс төрийн бодлогын зөвлөлийг тэргүүлж, намаа бодлогоор зангидаж эхэлсэн. Түүнээс хойш Ардчилсан нам  Хамтарсан Засгийн газарт орж ажиллах, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах, Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах асуудалд нэгдмэл байр суурьтай оролцсон байдаг.

Бүлэг нэгдмэл байр суурь илэрхийлсэн шийдвэрүүдийн ард Улс төрийн бодлогын зөвлөл байдаг, гишүүдээ Чуулган бойкотлуулах хэмжээнд чанга “барьж” ажилладгийг намын дарга О.Цогтгэрэл нэгэнтээ Чуулганы танхимд “АН-ын Улс төрийн зөвлөл шийдвэр гаргаж намын бүлэгтээ тодорхой чиглэлээр улс төрийн үйл ажиллагаа явуулах үүрэг өгсөн. Тиймээс манай намын бүлэг чуулганы хуралдаанд суухгүй бүлгээ хуралдуулна. Улс төрийн зөвлөлийн шийдвэрийг дагахгүй гишүүн байвал үлдэж болно" гэж хэлээд бүгдийг нь дагуулан гарч явснаас харж болно. 

Өөрөөр хэлбэл С.Баярцогтын нэр нөлөө намд О.Цогтгэрэлээс илүү гэсэн сэтгэгдэл тухайн үед төрж байсан. Тиймээс заавал намын даргын бүрэн эрхийн хүрээнд томилогддог ЕНБД-ын суудалд очихгүй байсан ч хангалттай нөлөөтэй.

Гэхдээ тэрбээр Оюутолгойн сонсголын дараа телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо сэтгүүлчийн “Та намынхаа генсек болох уу” гэсэн асуултад "Үгүй" гэж хариулаагүй юм. Тиймээс тэрбээр удахгүй намын генсекээр томилогдож, ил гарч ирэх магадлал бий.       



Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.72
    2026/01/23

    Сайхан мэдээ байна. Баярцогтоор төрийн жолоог бариулах завшаан монголчуудад удахгүй ирэх болтугай

    Хариулах
  • 202.9.46.33
    2026/01/20

    Энэ муу эрлийзийг баривчилж цаазаар авах юмсан

    Хариулах
  • 202.9.40.0
    2026/01/19

    Чуххм зөв дөө. Ховор улс төрч шүү..

    Хариулах
  • 66.181.178.171
    2026/01/19

    mash zuv uur songolt baihgui

    Хариулах
  • 66.181.185.214
    2026/01/19

    зөв одоо бол гарч ирэх ёстой хүний нэг мөнөөс мөн шүү.Амжилт

    Хариулах
  • 202.126.89.96
    2026/01/19

    Шоронд байх ёстой хулгайч

    Хариулах
  • 103.229.121.218
    2026/01/19

    Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг няслав гэдэг АН-д Баярцогтоос өөр лидер байхгүй юм байхдаа!

    Хариулах
  • 66.181.186.192
    2026/01/19

    ene luivarching tavibal ardchilsan nam xezee ch songuulid yalaxguigeer dooshoo orno ard tumnii dund luivarchin oyu tolgoin xereg ni id ard tumnii durguig xvrgej, sae dollaraaa martdag toriin tushee baij xezee ch boloxgui. ardiin namiin gishuun baisan zaluudaa, odoo ch nuuts xeveeree

    Хариулах
  • 31.165.93.231
    2026/01/19

    ЭНЭ ХУЖААГААС ӨӨР ХҮН АЛГА УУ НАМНЭСЭН БҮЛЭГ МӨНГӨНД ХУДАЛДАГСАН ХУЛГАЙЧУУД. ХӨӨГӨӨД ЯВУУЛЖ ҮСДЭЖ ЗУЛГААГААД АЛЧИМ ХҮН АЛГА УУ. АРДЧИЛАЛ ГЭЖ ШААХАА Л БОЛЬЧИХ

    Хариулах
  • 192.82.91.142
    2026/01/19

    Ёс зүйгүй төрийн өмч шамшагдуулж бусдын боломжийг боймолдог хүнээр дарга тавихаар АН бүгд л боолтонд орж цусчгүй тосчгүй л болно. Хэн хохирох вэ? Бид...

    Хариулах
  • 202.55.191.194
    2026/01/19

    энэ лалрыг тавьж байж АН хурмастаас бүүр мөсөн арчигдав. монголчуудыг ингэж доромжилбол хатуу зүйл хүртэнэ шүү.

    Хариулах