Ичимдэг эрхтэндээ мэс засал хийлгэх үедээ амиа алдсан тэрбумтны хэрэг шийдэгдлээ

Zuv.mn
1 цаг 44 минутын өмнө

Ичимдэг эрхтэндээ мэс засал хийлгэх үедээ амь насаа алдсан Бельгийн тэрбумтан Эхуд Ари Ланиадогийн хэргийн шүүх хурал долоон жил үргэлжилсний эцэст шийдэгдлээ. Францын шүүх уржигдар Бельгийн тэрбумтан Эхуда Ари Ланиадод мэс засал хийх үедээ амь насыг нь хохироосон эмч, эмчийн туслах хоёрт бүх насаараа эрүүл мэндийн салбарт ажиллахгүй байх шийтгэл оноожээ. Мөн эмч Ги Х-д 18 сар, туслахад нь 12 сар хорих ял оноосон байна.  

 Эхуд Ари Ланиадо нь жирийн бариачаас Европын хамгийн баян хүмүүсийн нэг болтлоо өсөж дэгжсэн баялаг намтартай нэгэн бөгөөд очир эрдэнийн худалдаагаар хөлжсөн, энэ салбартаа толгой цохих мэргэжилтний нэг байжээ. 


Тэрээр хэдий хөрөнгө чинээтэй нэгэн байсан ч бага наснаас нь үлдсэн дутуугийн комплексоо дарах зорилгоор 2019 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Францын эмнэлэгт бэлэг эрхтэн томруулах мэс засал хийлгэж байгаад нас барсан байна. Мөрдөгчдийн тогтоосноор, түүнд нойрсуулах мэчилгээг буруу хийснээс буцаан сэрээж чадаагүй аж. 






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна