​ Пакистан улс Афганистантай дайн эхлүүллээ

Zuv.mn
2 цаг 27 минутын өмнө

Пакистан улс өнгөрсөн шөнөөс эхлэн Афганистаны нийслэл Кабул болон бусад хотуудад агаараас цохилт өгч байна. Исламабадын мэдэгдсэнээр, Афганистаны зүгээс өнгөрсөн хугацаанд ирсэн олон удаагийн өдөөн хатгалга, нэг бус удаагийн зэвсэгт мөргөлдөөний эцэст талибуудтай нээлттэй дайн эхлүүлэхээс аргагүйд хүргэсэн гэсэн байна.


Хоёр улсын харилцаа өнгөрсөн намраас хурцдаж эхэлсэн бөгөөд Исламабад Кабулыг газар нутагт нь орогнож, халдлага үйлдэж байгаа алан хядагчдын эсрэг ажил хийхгүй байна гэж шүүмжилж байсан юм.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна