Ираныг цаашид хэн удирдах вэ

Zuv.mn
1 цаг 39 минутын өмнө

Ираны шашны тэргүүн, оюун санааны удирдагч Али Хаменей үгүй болсноор тус улсыг цаашид хэн удирдах вэ гэдэг асуулт гарч ирсэн. Ираны эрх баригчид энэ үүргийг шинэ удирдагч сонгогдох хүртэл Ерөнхийлөгч Пезешкиан, ҮАБЗ-ийн тэргүүн Али Ларижани тэргүүтэй Удирдах зөвлөл гэх түр бүтэц гүйцэтгэх бөгөөд зөвлөл байгуулагдаж, ажилдаа орсон гэж мэдэгдээд буй.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираныг тэргүүлэх боломжтой гурван хүн байгаа гэж мэдэгджээ. The New York Times сонинд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Надад маш сайн гурван хувилбар байна” гэсэн байна. Гэхдээ нэр хэлээгүй аж. 

Ираны дээд удирдагчаар сонгогдохын төлөөх гол өрсөлдөгчдийн тоонд Шүүхийн тэргүүн асан Садек Ларижани, аятолла Алиреза Арафи, удирдагч асан Али Хаменеигийн хүү Можтаба нар багтаж байгаа бол барууны шинжээчид тус улсыг эцсийн дүндээ АНУ-д амьдардаг, Ираны сүүлчийн Шахын удам Реза Пахлави удирдана гэж бичиж байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна