Д.Трампын БНХАУ дахь дээд хэмжээний айлчлал өнөөдөр эхэлнэ

Zuv.mn
50 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын БНХАУ-д хийх гурав хоногийн дэээд хэмжээний айлчлал өнөөдөр эхэлнэ. Айлчлалын хүрээнд тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзалт хэлэлцээр хийж, өргөн хүрээтэй асуудлууд хэлэлцэх бөгөөд Бээжин рүү нисэхийнхээ өмнө хийсэн мэдэгдэлдээ БНХАУ-ыг "Их гүрэн" гэж нэрлэснийг олон улсын хэвлэл онцолж байна.  

Мөн Д.Трамп Бээжин рүү нисэхдээ “Truth Social” платформд Венесуэлийн газрын зургийг АНУ-ын далбаагаар бүрхсэн зургийг “51 дэхь муж” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн нь олон улсад шуугиан тарьж байна. Учир нь, түүний энэ пост Венесуэлийг АНУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх асуудлыг шууд олон нийтийн анхаарлын төвд оруулж байгаа бөгөөд Ши Жиньпинтэй хийх уулзалтын үеэр Тайванийн асуудал зайлшгүй хөндөгдөхтэй холбоотой байж магадгүй гэсэн таамаг явж байгаа юм.   





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна