Н.Номтойбаяр: Дулаан мэдрэгчээр тусгайлан тоноглосон төхөөрөмжөөр уяачид морио хөтөлж орж шалгуулна

Г.Анар-Эрдэнэ
57 минутын өмнө

УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадамтай холбоотой мэдээлэл өглөө.

Тэрбээр "Энэ жилийн Үндэсний их баяр наадмын зохион байгуулалттай холбоотой хэд хэдэн онцлогууд байна. Өмнөх жилүүдэд бөхчүүдийн допингтой холбоотой асуудал нэлээд хэрүүл маргаан дагуулж, наадамчин олныхоо сэтгэлийг гонсойлгосон .

Энэ удаа бид урьдчилсан байдлаар допингийн явцын шинжилгээ авсан. Допинг илэрсэн нэг ч бөх гараагүй. Дараа жилээс 17 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай, барууны итгэмжлэгдсэн лабараторийн иж бүрэн тоног төхөөрөмжийг Монгол Улс худалдан авч бөхчүүдээс шинжилгээ авдаг байх зохицуулалтыг хийж байна.

Мөн дулаан мэдрэгчээр тусгайлан тоноглосон төхөөрөмжөөр уяачид морио хөтөлж орж шалгуулах юм. Хүй долоон худагт хоёр хоногийн өмнө суурилуулж туршилтууд хийсэн. Уяачид бүгд хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй холбогдуулаад стандартыг шинэчилж баталсан.

Цаашдаа дараа жил гэхэд Монгол морины удмын санг бүрдүүлнэ. Ингэснээр хурдан морины уралдаан илүү зохион байгуулалттай, хэрүүл маргаангүй болно" гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна