Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр 2 хүн өвчилжээ

Т.Отгонсувд
1 цаг 5 минутын өмнө

Зургаадугаар сарын 20-нд аймгийн зоноз өвчин судлалын төвд боомын сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдсэн гэх дуудлага иржээ. 

Тухайн хоёр өвчтөн шалтгаан тодорхойгүйгээр үхсэн малтайгаа харьцсан аж. Одоогоор аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. 

Өвчтөнөөс тархвар судлалын асуумж болон тандалт аван ажиллаж байгаа аж. Лабораторийн шинжилгээний дүнгээр нян судлал болон молекул биологийн судалгаа авч ажиллахад молекул биологийн шинжилгээний дүнгээр нэг өвчтөнөөс боом өвчний өвөрмөц ген тогтоогджээ.

Мал эмнэлэг болон нэгдсэн эмнэлгээс хамтран тухайн газарт ариутгалын ажил явуулж байна



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна