О.Амгаланбаатар: Шинээр гэр бүл болж байгаа малчин гэр бүлд 50 эм ямаагаар өмч тасалж өгөх зохицуулалтыг хуульд тусгуулна

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 9 минутын өмнө

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатараас дараах тодруулгыг авлаа. 

Тэрбээр "Хөдөөний аль ч сум, багт очиж уулзсан малчдын залуу халаа байхгүй боллоо, энд үлдсэн хүүхдүүдэд маань эхнэр олдохгүй байна гэж байгаа нь хамгийн тулгамдсан асуудал байдаг. Үүнийг шоолж болохгүй. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн.

Говь-Алтай, Увс, Ховд, Завхан аймгийн дунд байдаг Дөргөн нуурт гэр бүлгүй залуусын дунд явуулдаг арга хэмжээг тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Зарим нь шоолоод инээж болно. Гэхдээ хөдөөгийн ард түмний амьдралыг мэдэхгүй хүмүүс, инээх нь аргагүй.

Дөрвөн удаагийн зохиосон арга хэмжээнд нийт 300 гаруй хос төрөөд, 300 орчим хүүхэд мэндэлчихсэн байна. Өнөөдөр Монголын төрийн хийж чадаагүй, хийх гэсэн ч сэтгэл нь хүрэхгүй байгаа зүйлийг Говь-Алтайчууд хийж байна.

Энэ жил долоодугаар сарын 27-ны өдрөөс эхлэн гурван өдрийн турш энэ арга хэмжээ болно. Улаанбаатар хотоос ирж оролцох боломж нь нээлттэй. Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын цахим хуудаст нээлттэй мэдээлэл гарсан байгаа.

Малчны тухай хуульд шинээр гэр бүл болж байгаа малчин гэр бүлд 50 эм ямаагаар өмч таслаж өгдөг зохицуулалт тусгаж өгч байгаа юм. Зарим нь татвар төлөгчдийн мөнгийг үнэгүй зарж байна гэх боловч мах иддэг хүн болгоны хувьд, хөдөө орон нутагтаа эзэн болж байгаа малчин гэр бүл байхгүй болвол өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнол үгүй болно. Бидэнд тулгамдсан асуудлыг шийдэх бас нэгэн гарц юм гэдгийг хэлье" гэлээ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.173
    55 минутын өмнө

    Монголын бүх мал хувийн өмч биздээ. Тэр 50 ямаагаа хэнээс, хэний мөнгөөр авч өгөх гээд байгаан? Энэ ёстой сумтай амьтан юм аа.

    Хариулах
  • 202.21.108.103
    7 минутын өмнө

    Selenged shineer ger bull bolvol 50 Yamar, tarialan hoyor yaaj zohitsohiig bodoltson uu

    Хариулах